Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 22-26-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд газардсаныхаа дараа Сычуань мужийг зорьсон байна. Тус мужийн төв Чөндү хотод энэ сарын 23-27-нд болж буй Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэнд Ерөнхий сайд гол зочноор уригдсан юм.
Айлчлалын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуягт Сычуань мужийн дарга Вэй Хун бараалхлаа. Сычуань муж, Монгол Улс хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг өргөтгөхөд дэмжлэг хүсэж байгаагаа мужийн дарга уулзалтын үеэр хэллээ. Түүнчлэн 2008 онд тус мужид тохиолдсон газар хөдлөлтийн үед хүм үүнлэгийн тусламж үзүүлж, гамшигт өртсөн 60 хүүхдийг эх орондоо урьж амраасанд мужийн ард иргэдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал дэвшүүлэв.
Эдийн засаг нь өндөр өсөлттэй, байгалийн арвин баялагтай, хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлээ онцгойлон хөгжүүлж чадсан Сычуань мужаас харах туршлага, хамтрах салбар олон бий гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн. Тиймээс Монголын тал ач холбогдол өгч, анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон нь энэ аж. Үүний дараа Ерөнхий сайд Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Баруун бүс нутгаа эрчимтэй хөгжүүлэхийн тулд Хятад улс сүүлийн жилүүдэд хөрөнг ө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх нээлттэй бодлого хэрэгж үүлжээ. Бизнесийн харилцаанд оролцогч бүх талыг уулзуулах, дэвшилт шинэ бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах, гэрээ хэлэлцээр байгуулах гээд бүх талын үйл ажиллагааг багтаасан “Баруун бүсийн олон улсын үзэсгэлэн” хэмээх арга хэмжээг Хятадын 15 яам, 12 муж болон Шинжааны Үйлдвэрлэл, барилгын нэгдэл хамтран 2000 оноос хойш зохион байгуулж иржээ.
Энэхүү үзэсгэлэнд 70 гаруй орны төлөөлөгч, бизнес эрхлэгчид оролцож байгаа бөгөөд үүний дотор Австрали, Канад, Беларусь, Македон, Танзанийн төрийн өндөр албаныхан багтжээ. Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг дэмжиж, ач холбогдлыг нь өндөрсг өх үүднээс нээлтийн ажиллагаанд гадаадын төр засгийн удирдлагуудыг жил бүр урьж оролцуулдаг байна. Энэ жилийн хүндэт зочин болсон Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Монгол бол бизнесийн боломжоор дүүрэн орон. Зөвхөн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтад биш хөнг өн үйлдвэрлэлийн салбарт ч Монгол Улс нээлттэй. Харилцан ашигтай байх, хамтдаа хөгжих зарчмын дагуу урт хугацааны хамтын ажиллагааг хөгж үүлэхэд Монгол Улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн онцолжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, гэргий Х.Сэлэнгэ нарын БНХАУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын найрамдлын бүлгийн дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, УИХын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам тээврийн сайд А.Гансүх, БШУ-ы дэд сайд Б.Ургамалцэцэг, ҮХАА-н дэд сайд Ц.Туваан болон холбогдох яам, агентлагийн удирдлагууд ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.