Оюуны спорт шатрыг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх, монгол туургатнуудын дундаас тив, дэлхийн аварга төрөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой шатрын олон улсын тэмцээн ирэх сарын 1-3-ны хооронд Сэлэнгэ аймагт болох аж. “Монгол туургатан айл өрх бүр шатраа хоймортоо дээдлэн залъя” уриатай уг тэмцээнийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ болон аймгийн шатрын холбоо, “Урамтай шатар” холбоо хамтран гурван насны ангиллаар зохион байгуулна. Шатарчид швейцарь системээр есөн өрөг тоглох юм байна.
Р.ЧУЛУУН