Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Эл бэгдоржийн БНАСАУ-д хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Тэрбээр энэ сарын 29-нд Пхеньян хотын “Янгагдо” зочид буудалд болсон Монгол, Солонгосын бизнесийн уулзалтад оролцож үг хэлжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс бол БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон юм. Солонгосын дайны хүнд үед хоёр тал Элчин сайдын яамаа нээн ажиллуулж байсан. Энэ бол бид ний өмнөх удирдлагууд хоёр орны харил цаанд ямар их ач холбогдол өгч байсны бас нэг тод илрэл гэж бодож байна. Солонгосын дайны дараа БНАСАУ-ын их удирдагч Ким Ир Сен гуай 1956 онд анх удаа Монголд айлчилж очсон байдаг” хэмээн ярьжээ Ерөнхийлөгч үгэндээ дурдав.
Мөн айлчлалынхаа үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны талаар түлхүү ярьснаа дурдаж, хамтарсан аж ахуйн нэгж байгуулах санал тавьснаа хэлжээ. Тэрбээр “Монгол Улс далайд гарцгүй учраас БНАСАУ-ын дэд бүтэц, далайн боомтуудыг ашиглаж, бусад улс орнуудтай эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэх сонирхолтой байна. БНАСАУ далайд гарах хамгийн дөт зам. Монгол Улсаас онгоцоор хоёр цаг дөчин минут нисээд ирж байна” хэмээн өгүүлээд аялал жуулчлал, төмөр зам, агаарын болон авто тээвэр, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлжээ.
Үүний дараа Төрийн тэргүүн маань БНАСАУ-ын Панмүнжоны цэрэггүй бүсэд зочилсон аж. Ингэснээр 38 дугаар өргөрөгт зочилсон гадаад орны анхны Төрийн тэргүүн болсон юм. Цэрэггүй бүсээс буцах замдаа Гонмин хаан, монгол хатны бунхныг үзэж, Кымсүсаны Нарны ордонд зочлон БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир нарын бунханд хүндэтгэл үзүүлсэн байна.