Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-д албан ёсны айлчлал хийсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал байв. Тэрбээр 38 дугаар өргөрөгт зочилсон, Ким Ир Сений нэрэмжит цэнгэлдэх хүрээлэн гийн талбайд гарсан гадаадын анхны Төрийн тэргүүн болов. Онцлог олонтой энэхүү айлчлалын үеэр төрийн дээд хэмжээний уулзалт болох байх хэмээн дэлхий нийтээр Пхеньяны зүг анхааралтай харсан. Гэсэн ч Ц.Элбэгдорж, Ким Жөн Ун нар уулзсан тухай ямар ч мэдээлэл тэндээс ирсэнгүй. Ким Жөн Уныг Умард Солонгосын төрийн тэргүүн болсноос хойш тус улсад айлчилсан анхны өндөр дээд хэмжээний зочин нь манай Ерөнхийлөгч. Хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 65 жил болж байгаа.
Умард, Өмнөд Солонгостой хоёулантай нь найрсаг харилцаатай Монгол Улсын Төрийн тэргүүнийг Пхеньянд айлчла хад “Солонгосын хойгийн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхэд Монгол Улс тусалж чадна” хэмээн цэнхэр гариг даяараа ярьж, бичиж байв. Тиймдээ ч Ц.Элбэгдорж, Ким Жөн Ун нарыг уулзахыг харах гэж дөрөв хоног хүлээсэн биз ээ. Тэднийг гар барин уулзаж, хамт зогсон зургаа авахуулахыг хармаар байсан ч тийм зүйл болсонгүй. Ц.Элбэгдорж БНАСАУ-ын Ардын дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намаар дамжуулан, Ким Жөн Унд бэлэг өгсөн нь уулзалтаа далдлах халхавч байв уу, үнэхээр бэлэг байв уу. Тэд үнэхээр уулзсангүй юү, эсвэл уулзсанаа нууцалж, хамт авахуулсан зураг, ярьсан хэлэлцсэн зүйлээ тус тусын “хар хайрцаг”-таа хийгээд цоожилчихов уу.
Х.БОЛОРМАА