Улсын төсөв батлахад тав хоног үлдээд байна. Гэтэл ирэх оны төсвийн төсөл хоёрдугаар хэлэлцүүлгийнхээ шатанд гацаанд орчихов. УИХ дахь бүлэг тус бүрээс Ажлын хэсэг байгуулсан ч тохиролцоонд хүрч чадаагүй учраас өнгөрсөн баасан гаригт чуулган хуралдсангүй. Төсвийн төслийн ямар заалт дээр Бүлгүүдийн санал зөрчилдөөд байгааг тодруулъя.
1.Цалин, тэтгэвэр: Сөрөг хүчний зүгээс цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж буй. 2013 оны төсвийг батлахад МАН албан ёсоор бүлэгтэй болоогүй байсан учраас хэлэлцүүлэгт төдийлэн оролцож чадаагүй, энэ онд цалин, тэтгэврийг нэмээгүй. Тиймээс тэд үүнийгээ 2014 онд “нөхөх” ёстой гэж үзэж буй аж. Шинэчлэлийн Засгийн газраас цалинг зарлахгүйгээр, тодорхой шатлалтайгаар нэмнэ гэдгээ дуулгаж, 200 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч Монголын үйлдвэрчний эвлэлийнхэн үүнийг чамлаж, илүү нэмүүлэхээр жагсахыг завдсан билээ. Хөдөлмөрийн яам, МҮЭ хэлэлцээ хийс ний дүнд цалин нэмэгдүүлэхэд зориулах төсвийг 235 тэрбум төгрөг болгож нэмсэн. Тэгэхээр цалин, тэтгэврийг 24 хувиар нэмнэ гэсэн үг. Үүнээс илүү санхүүгийн боломж улс оронд байхгүй гэдгийг гурван тал ойлголцжээ. Харин сөрөг хүчин ойлгохыг хүсэхгүй байгаа бололтой. Олонхын бүлгийн зүгээс цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх нь эдийн засаг хүнд байгаа үед боломжгүй, тэгээд ч хийсвэр нэмэгдэл болно хэ мээн үзэж байна. Цалин нэмэгдэх сургаар инфляц өснө, тэр хэрээр бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Тиймээс ийм хийсвэр өсөлт иргэдэд хэрэггүй, эдийн засагт ч хүндрэлтэй болж буй юм. Үүний оронд тэд төсвийн ерөнхийлэн захирагч нарт нэгэн эрх олгоё гэв. Энэ нь урсгал зардлаасаа үр ашиггүйг нь танаж, түүнийгээ албан хаагчдынхаа цалинд нэмэгдэл болгох зарчим.
2. Өрийн хэмжээ: Одоо хүчин төгөл дөр мөрдөж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас илүүгүй байх ёстой. Харин ирэх оны төсөвтэй хамт өргөн барьсан уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд үүнийг 60 хувь хүргэж нэмэхээр тусгасныг сөрөг хүчин буруушааж буй юм. Бүр гаж буруу тогтолцоогоороо гайхуулсан “Монголиан стайл” бий болгох нь гэж үзсэн. Ирэх оноос Тавантолгой, Оюу толгойгоос авсан урьдчилгаа төлбөрөө төлж эхэлнэ. Тиймээс өрөө нэмэгдүүлэхийн хэрээр төсөвт үзүүлэх ачаалал нэмэгдэнэ гэсэн бодол тэдэнд байгаа. Харин Ерөнхий сайд “Зээл бол өр биш, хугацаандаа төлөөгүй бол л өр болдог. Өрийн хэмжээг нэмэгдүүлснээр эмгэ нэлд хүргэхгүй” хэмээн хариулж буй. Олонхын бүлэг ч ижил байр суурьтай байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан 2010 онд эдийн засгийн нөхцөл байдал сайн байсан, “хоёр толгой”-гоо ашиглаж, улсын орлого нэмэгдсэн учраас 40 хувь гэдэг тоог хийсвэр сэт гэлгээгээр оруулсан гэж үзжээ. Одоо улс орны эдийн засгаа өөд татахын тулд гаднын зээл, тусламж зайлшгүй, тэгж байж энэ үеийг даван туулна, ирээдүйн замаа засна гэж үзсэн байна. Эдийн засгийн байдал сайжраад ирмэгц ДНБ-тэй харьцах өрийн харьцааг буулгах боломж бий юм.
3. Алтны нөөцөө нэмэх: Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл ээлжит бус чуулганаас шилжиж ирсэн. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэр сэн үед авах арга хэмжээний нэг болгож Засгийн газраас уг төслийг өргөн барьсан билээ. Роялтийн хэмжээг 5-2.5 хувь болгож бууруулах замаар олборлогчид алтаа Монголбанкинд 100 хувь тушаах нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн үзсэн юм. МАН роялтийн хэмжээг бууруулахад таагүй хандаж байгаа. Ийм гурван зүйл дээр УИХ дахь олонх болон сөрөг хүчин санал зөрөлджээ. Эдийн засгийн нөхцөл боломждоо нийцүүлээд цалин, тэтгэврийг тодорхой хэмжээнд нэмэх нь зөв. Гэхдээ зарлаад үнийг ха дууруулдаг алдааг давтах ёсгүй. Дээрээс нь эдийн засаг, улсын хэтэвчний асуудлыг улстөржүүлэх нь утгагүй. Зүгээр л бусдад сайхан харагдахын тулд эдийн засгаар улс төр хийхийн оронд үрэлгэн зардлаа танаж, мөнгө босгоход анхаарвал яасан юм. Хэлэлцүүлгийн явцад зураг төсөвгүй, барих газаргүй, он дамжсан зэрэг төсөл, объектийн зардлыг царцаах за маар 200 орчим, урсгал зардлыг танаж 160 гаруй тэрбум төгрөг хэмнэх боломж байгааг тогтоосон.
Ийнхүү мөнгө хэмнэснийхээ дараа харин цалин, тэтгэврээ 30 хувьд хүргэж нэм гэвэл бодит шаардлага болно. Бүлгүүдийн Ажлын хэсэг энэ долоо хоногт шаргуу хуралдах нь мэдээж. МАН-ын зүгээс “Байнгын хороод дахь харьяаллыг нь нэмж, бусадтай адилхан эрхийг нь ханга” гэсэн шаардлага тавьж буй юм. Улсын төсвийг энэ сарын 15-ны дотор батлахгүй бол УИХ тарах хуультай. Бөөн юм болж олж авсан УИХ-ын гишүүний суудлаа жижиг эрх ашгаас болж алдах сонирхол хэн хэнд нь байхгүй. Тэгэхээр талууд улс орныхоо эрх ашгийг бодож, харилцан буулт хийж, эдийн засгийн бодит нөхцөлд тулгуурласан зөв шийдэл гаргаад төсвөө хугацаанд нь батална гэж найдъя.
С.ТУУЛ