Монгол улс, Улаанбаатар хот-Экспортын хяналт, түүнтэй холбоотой хилийн аюулгүй байдлын талаарх АНУ-Монгол улсын зөвлөлдөх уулзалт 11-р сарын 5-аас 7-ны хооронд Төрийн Ордонд боллоо. Зөвлөлдөх уулзалтыг АНУ-ын Төрийн Департаментын Экспортын хяналтын газар, Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хамтран зохион байгуулав. Гурван өдөр үргэлжилсэн уг уулзалтанд оролцогчид Стратегийн худалдааны хяналтын тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудаар санал бодлоо солилцсон бөгөөд энэхүү хүүлийн төслийг Монголын засгийн газрын ажлын хэсэг боловсруулж байгаа билээ.
Уулзалт семинар нь Монголын засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1540 тоот тогтоолын дагуу үүргээ биелүүлэхэд нь туслалцаа үзүүлэх зорилгоор Америкийн засгийн газрын техникийн туслалцааны хүрээнд хийгдэж байгаа цуврал уулзалтуудын нэг юм. Экспортын Хяналт, Түүнтэй Холбоотой Хилийн Аюулгүй Байдлын (ЭХХАБ) хөтөлбөр нь бусад улс орны Засгийн газруудад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1540 тоот тогтоолын дагуу олон улсын стандартад нийцсэн экспортын хяналтын тогтолцоог бий болгон хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэн, улмаар үй олноор хөнөөх зэвсэг, пуужингийн систем тоноглол, ердийн зэвсэг болон эдгээртэй хамаарал бүхий зүйлсийг дэлгэрүүлэхээс сэргийлэх үйлсэд дэмжлэг үзүүлэх зорилготой.