В.И.Лениний музейн барилга хэний өмч болохыг тогтоох шүүх хурал шат шатны шүүх дамжин найман сарын турш үргэлжилж, өчигдөр эцсийн шийдвэр гарлаа. Уг музейн барилга төрийн өмч болохыг Монгол Улсын Дээд шүүх тогтоов. Энэ оны нэгдүгээр сарын 12-нд болсон Засгийн газрын хуралдаанаар В.И.Лениний музейг Үлэг гүрвэлийн төв музей болгох тогтоол гаргаснаар байрны эзэмшлийн тухай асуудал сөхөгдсөн билээ. Харин Дээд шүүх асуудлыг ийнхүү шийдсэнээр, 11 удаагийн шүүх хурлын дараа Үлэг гүрвэлийн төв музей байраа албан ёсоор авах боломжтой боллоо.
Ж.СОЛОНГО