Монгол Улсын Ерөнхийл өгчийн Мьянмарын холбооны бүгд найрамдах улсад хийж буй төрийн айлчлал тус улсын Янгүн хотноо Монгол, Мьянмарын бизнес форумаар үргэлжиллээ. “MCS”, “Мон Энзим”, “Хөргөлт сервис”, “Гранд моторс” зэрэг манай улсын бизнесийн салбарын 40 орчим төлөөлөгч айлчлалын бүрэлдэхүүнд багтаж буй. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 57 жилийг үдсэн ч өнөөг хүртэл эдийн засгийн харилцаа хөгжөөгүй байгаа аж. Энэ тухай Мьянмарын Худалдаа, аж үйлдвэрлэлийн танхимын ерөнхийлөгч У Вин Аунг “Байгалийн хий, газрын тос, алт, никель зэрэг ашигт малтмал болоод сапфир, руби зэрэг үнэт эрдэнийн чулууны арвин баялагтай манай улс Монгол Улсын хувийн хэвшлийн бизнес эрхлэгчидтэй түншлэх өргөн боломжтой. Хоёр орны эдийн засгийн харилцааг шинээр бий болгож, хамтын ажиллагааг өргөтг өх хэрэгтэй” хэмээв.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Мьянмар улстай түншилснээр бид танай арвин баялгийг ашиглах гэсэнгүй. Бидэнд тэр баялаг асар их бий. Харин бид өнөөдрийг хүртэлх хуримтлуулсан туршлагаа та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байна” хэмээгээд тэднийг Монголд зочлохыг урилаа. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын хамгийн эртний, нэр хүндтэй сургууль болох Янг үний их сургуульд зочилж, багш, оюутнуудад нь лекц уншив. Дашрамд сонирхуулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн онд тус улсад айлчлах үеэрээ мөн 135 жилийн баялаг түүх бүхий Янгүний их сургуульд зочилж, лекц уншиж байжээ. Айлчлалын албан ёсны бүрэлдэх үүнд багтаж буй Монгол Улсаас Тайландын вант улсад суугаа Онц бөг өөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Батт өм өртэй ярилцлаа. Тэрбээр Тайландын ойролцоох Мьянмар, Малайз, Индонез зэрэг улсыг хавсран суудаг аж.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Мьянмар улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн хэлэлцээрт хэд хэдэн үр дүн бий. Тодруулбал, хоёр орны харилцааг хөгжүүлэх өргөн бололцоо байна. Чингэхийн тулд хамтын ажиллагааг хөгжүүлэх, гүүр болох ямар нэгэн механизм хэрэгтэй юм байна. Тиймээс ойрын хугацаанд хоёр улсын Гадаад харилцааны яамны хооронд хамтран ажиллах механизм бий болгох зорилт тавьж байгаа. Хоёрдугаарт, Мьянмар болон Монгол Улсад адил төстэй зүйл бий. Жишээлбэл, байгалийн арвин баялаг байна. Түүнийгээ ашиглах талаар хоёр улс туршлага солилцохоор өнөөдрийн хэлэлцээрийн үеэр ярилаа. Мөн хоёр улсын хооронд аялал жуулчлал хөгжүүлэх бололцоо бий. Хэдийгээр уур амьсгал, цаг агаар нь өөр өөр ч гэсэн энэ салбарыг хөгжүүлэх шаардлага, сонирхол байгааг хоёр тал тодотгоод, алс хэтдээ хоёр улсын хооронд шууд нислэг хийхээр төлөвлөж байна. Түүнээс гадна манай хоёр улсын тавьсан зорилго, хэрэгжүүлж буй зорилт ижил, түүнчлэн адил төстэй бэрхшээл даван туулж буй улс орны хувьд туршлагаа хуваалцахаар хэлэлцлээ. Монгол Улс ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлээд 22 жилийг үдсэн. Энэ хугацаанд хуримтлуулсан асар их туршлага бий, алдаж оносон зүйл ч бий. Энэ бүхнийгээ мьянмарчуудтай хуваалцахыг хүсэж байна. Өнөөдөр Янгүний их сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийг лекц унших үед, мөн албан ёсны уулзалтуудын үеэр ч мьянмарчууд Монгол Улсын өөрчлөлтийг ихэд сонирхож байна. Ямар нэгэн зөрчилгүй, цус урсгасан харгис үйл ажиллагаагүйгээр ардчилсан өөрчлөлтүүд хийсэн ололт, амжилтын туршлагыг тэд их сонирхож байлаа. Энэ бүгд нь айлчлалын гол үр дүн юм гэж би хувьдаа хэлэх байна.
-Монгол, Мьянмарын бизнес форум боллоо. Мьянмарчууд ямар бизнес сонирхож байна вэ?
-Хоёр орны иргэн, аж ахуйн нэгж үүд эдийн засгийн чиглэлээр харилцах ямар боломж байна гэдгийг л эрж хайх, танилцах зорилготой бизнес форум юм. Манайх Мьянмараас будаа, мод, модон бүтээгдэхүүн, жимс авах боломжтой. Бизнесийнхэн энэ хүрээнд ямар боломжууд байгаа талаараа харилцан санал солилцлоо.
-Мьянмарын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын тухай мэдээлэл ямар байдлаар цацагддаг вэ. Тухайлбал, Аунг Сан Су Чиг Монголд айлчлахад ямархуу мэдээлэл гарч байсан бол?
-Мьянмарчууд манай улсыг сайн мэдэхгүй. Хүмүүстэй уулзаад ярилцаж байхад Монголын талаар мэдээлэл муутай нь ажиглагдсан. Харин энэ удаад Ерөнхийл өгч айлчилж байгаатай холбоотойгоор Монголын талаарх мэдээлэл ихээхэн нийтлэгдэж байна. Айлчлалыг эхлэхээс нь гурав хоногийн өмнө зарласан. Түүнээс хойш англи хэлээр гардаг бүх хэвлэлээр мэдээлэл цацагдсан. Үйл явдалтай холбоотой мэдээллээс гадна эртний хаант улсынх нь нийслэл Баган хотыг Хубилай хааны цэргүүд эзэлж байсан гэсэн түүхийг л мэддэг. Гэхдээ нэг хэсэг нь монголчуудаас үүсэл гаралтай, хөх толботой гээд ярих дуртай юм билээ. Мьянмарын холбооны бүгд найрамдах улсад хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрийн айлчлал ийнхүү өндөрлөж, өчигдөр БНСВУ-д төрийн айлчлал хийхээр хүлгийн жолоо залсан юм.