…Төрөөс завшиж, ашиг олох олон арга бий. Жишээ дурдахад манай сайд нарын дэргэд зөвлөх гэж албан тушаал бий. Зарим сайд зөвлөхгүй байхад зарим нь 3-4 зөвлөхтэй. Сайд нарын дэргэд нийт 24 зөвлөх байна. Зарим нь ойр дотнын найз нөхөд, гэр бүлийнхнээ зөвлөхөөр томилчихдог. Гэтэл тэр зөвлөх гэж нөхөр төрийг ёстой самарч байна. Тэр зөвлөх аж ахуй, санхүү, төр гээд маш олон зүйл хариуцаж байна. Зөвлөх гэж үнэхээр аюултай нөхөр байна гэж зарим яамны ажилтнууд ярьж эхэллээ. Тэгээд ямар нэгэн асуудал гарч, сайдтай хариуцлага тооцох гэхээр зөвлөхөө халчихдаг. Иймэрхүү замбараагүй явдал төрийн байгууллагуудад газар авлаа…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Том төрөөс ухаалаг төр рүү”
чуулга уулзалт. 2013.11.17
Төрийн албыг төрлийн, найзын алба болгож буйн бас нэг жишээ зөвлөх хэмээх албан тушаал дээр харагддагийг Төрийн тэргүүн ийн сануулсан.
Өмнөх нийтлэлдээ Ерөнхийлөгч, УИХын дарга, Ерөнхий сайдын зөвлөхүүдийн тухай хөндсөн бол энэ удаа сайд нарт зөвлөдөг эрхмүүдийг онцолж байна. Шинэчлэлийн Засгийн газрын бүтэц өмнөх засгуудаасаа өргөжиж, 16 яам, 19 сайдтай ажиллаж буй. Ер нь сайдад зөвлөх гэдэг хүн байх ёстой юу гэсэн асуулт иргэдэд бий. Тэгвэл Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар сайдын дэргэд Ажлын алба ажиллаж болно.
Тус алба нь зөвлөх, туслах, хэвлэлийн төлөөлөгч гэсэн орон тоотой байхаар заажээ. Хэдэн зөвлөх ажиллуулах тухай тооны хязгаар харин хуульд алга. Ерөнхий чиг үүргийн эсвэл чиглэлийн яам байх эсэх нь ч хамаагүй. Гол нь сайд нарын зөвлөх чадварлаг, туршлагатай гэсэн шалгуурыг хангаж байна уу, эсвэл Ерөнхийлөгчийн хэлсэн шиг танил тал, ах дүүгээ харсан томилгооны жишээ болсон “амьгүй” албат уу гэдгийг хөндөхийг хичээлээ.
Д.ГАНХУЯГ НАЙЗААРАА, Д.БАТ-ЭРДЭНЭ БИЗНЕСИЙН ХАМТРАГЧААРАА ЗӨВЛҮҮЛДЭГ
Яамаа хамаатан садан, найз нөхдөөрөө “дүүргэсэн” гэх шүүмжлэлд өртдөг Уул уурхайн сайд хоёр зөвлөхтэй. Түүний Ажлын албаны зөвлөхийн албыг Японд хамт сурч, хожим нь “Говь” ХК-д мөр зэрэгцэн ажиллаж байсан анд Ч.Түмэнбаяр нь хашдаг. Тэд Японы Киотогийн Хими, технологийн сургуулийг дүүргэжээ. Ч.Түмэнбаяр Говь” ХК-д ерөнхий инженерээс орлогч захирал хүртэл алба хашиж, 17 жил ажилласан гэнэ. Улмаар Д.Ганхуягийг УИХ- ын гишүүн байхад буюу 2009 оноос зөвлөхөөр нь ажиллаж, сайд болмогц нь Ажлын алба руу нь ирсэн юм байна. Сайдын зөвлөхөөр геологич мэргэжилтэй, доктор цолтой Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн ажилладаг аж.
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг иргэд “Ажнай” корпорацаар нь овоглосоор сурчихсан. Тэрбээр зөвлөхөөрөө тус корпорацын дэд ерөнхийлөгч байсан Г.Сүхээг авчээ. МУИС-ийн Физикийн факультет болон ОХУ-ын Санкт Петербургийн Цэргийн холбооны академийг дүүргэсэн, цэргийн шинжлэх ухааны доктор юм байна. Юутай ч салбараас нь тэс хөндлөн хүн биш болж таарлаа. Тэрбээр 1979-1997 он хүртэл энэ салбартаа ажиллажээ. Үүнээс хойш Сингапурт Монголын худалдааны төлөөлөгч, ерөнхий Консулын алба хашиж байсан. “Ажнай” корпорацын дэд ерөнхийлөгчөөр 1997-1998 онд ажилласан тухай намтарт нь бичсэн байна. Мөн 2009- 2012 оны есдүгээр сар хүртэл Сингапур улсын төрийн өмчит “Temasek Holdings” компанид зөвлөх хийсэн аж. Энэ нь Оюутолгойн хөрөнгө оруулагч болох “Айвенхоу майнз” компанийн хуучнаар 5.5 хувийг худалдаж авсан компани гэнэ. Үүнээс хойш Д.Бат-Эрдэнэд зөвлөгөө өгч байгаа юм.
Байнга л шүүмжлүүлдэг, зөвхөн МАХН-ын дарга Н.Энхбаярын Эрүүл мэндийн сайд мэт байдаг Н.Удвалд уг нь гурван ч зөвлөх бий. Тэдний нэг нь МАХН-ын гишүүн, мөн л Н.Энхбаярыг тусгайлан эмчилдэг, хүний гавьяат эмч Л.Жамбалжав. Нэг ёсондоо даргынх нь эрүүл мэндийн манаач, намын нөхрөө Н.Удвал сайд зөвлөхөөрөө авчээ. Гэвч салбартаа олон жил ажилласан, туршлагатай эмч зөвлөх нь төдийлэн оновчтой үг хэлэхг үй байна уу, Н.Удвал сайд түүнийг үл тоогоод байна уу. Ард түмэнд үнэлэгдэх ажил хийж харагдахгүй л юм. Түүнд мөн М.Туяа, Д.Мандахнар гэдэг хоёр зөвлөх бий юм билээ.
ЗӨВЛӨХТЭЙ, БАС ЗӨВЛӨХГҮЙ БАЙХЫН “ЗОВЛОН”
Төсвөөс цалинждаг, орон тооны, дээрээс нь хариуцлагатай албан тушаал хэдий ч зөвлөхүүдийн тухай мэдээлэл яамдын байтугай Засгийн газрын цахим хуудаст байдагг үй. Зөвхөн Ерөнхийлөгч л зөвлөхүүдээ ил гаргасан бол бусад нь ерөнхийдөө хэнээс зөвлөгөө авдгаа “нууцалдаг” бололтой. Эсвэл Төрийн тэргүүний онцолсноор асуудал үүсвэл сайд нь өөрийнхөө оронд түлхэх “золиос” мэтээр ханддаг учраас зөвлөхийнхөө талаарх мэдээллийг ил тод байрлуулдагг үй ч юм уу. Цөөхөн яамны цахим хуудаснаас зөвлөхийнх нь нэр, өрөөний утасны дугаарыг олж харж болно. Шадар сайд Д.Тэрбишдагвад Х.Аюурзана, Хууль зүйн сайд Х.Тэм үүжинд Д.Энхзул, Гадаад харилцааны сайд Л.Болдод А.Батпүрэв, О.Машбат, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар, Эрчим хүчний сайд М.Сономпилд Д.Баярхүү нар зөвлөдөг юм билээ.
Тэгээд ч зөвлөхтэй, бас зөвлөхгүй байхын зовлон сайд нарт бий аж. Эрхбиш нэг сэтэртэй албанд очсон учраас дээрх сайд нарын адилаар намын, найз нөхдийн, хамаатан садны “шахаа”-нуудаас ажилд авахаас аргаг үйн зовлон бий. Тэднийг шингээдэг нэг албан тушаал нь зөвлөх. Салбараа мэддэг, мэргэжлийн гэхээсээ шахааны хүн тул оновчтой зөвлөгөө өгөхг үй, харин ч төрийг самрах талын “дэмжлэг” түлх үү үзүүлчих гээд хэцүү. Ийм зөвлөхтэй сайд төрийн бодлогыг хэрэгжүүлэхдээ, хэвлэлээр ярьж хэлэхдээ алдаж эндэхийн хоёр дахь зовлонтой нүүр тулна. Зарим сайд 2-3 зөвлөхтэй байхад заримд нь нэг ч байхгүй, байлгах шаардлагагүй гэж үздэг бололтой. Зөвлөх ажилд авч төрийн мөнгийг дэмий үрэхгүй гэсэн “эх оронч” сэтгэлтэй зарим нь онигоонд ороод бас болдоггүй. Зам, тээврийн сайд Л.Гансүх Байнгын хороогоор улсын төсөв хэлэлцэж байх үед “Манай яамны төсвийг тусад нь ярь” хэмээн зөрүүдэлсэн удаатай. Хэрэв эрхэм сайдад хууль, эдийн засгийн сайн зөвлөх байсан бол ертөнцөөс тасарсан ийм юм ярьж олны нүд болохгүй байв.
МОНГОЛ УЛСЫН ЯАМНЫ ЭРХ ЗYЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
8 дугаар зүйл. Монгол Улсын сайд
8.2.Сайд Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн ажлын хэсэг, тэрг үүлж буй яамныхаа аппаратад түшиглэж эрхлэх асуудлын хүрээнийхээ чиглэлээр зөвлөгөө, туслалцаа авч яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана.
8.3.Сайдын өөрийн ажлын хэсэг (зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан) нь сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлж, шуурхай ажлыг нь гүйцэтгэнэ.