Увс аймгийн сонгогчдын эрхийг хамгаалж таван төрийн бус байгууллага энэ сарын 4-ний өдөр Сонгуулийн ерөнхий хороонд сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигчдэд хариуцлага тооцох, мандатыг нь хүчингүй болгох шаардлага хүргүүлсэн билээ. Харин СЕХ шаардлагын хариуг хуулийн хугацаа болох 30 хоногийн дотор өгнө гэсэн тайлбар өгчээ.
Харин шаардлага хүргүүлсэн төрийн бус байгууллагуудын нэг болох Монголын ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчдын анхдагчдын холбооны тэргүүн В.Намхайнямбуу “СЕХ хууль хэрэгж үүлэгч байгууллага болохоос ард түмний татварын мөнгөөр цалинжиж, хууль хэрэгжүүлэхгүй байгаа нь шударга бус” гээд СЕХ-г огцрохыг шаардаж, дараагийн арга хэмжээг авна гэж мэдэгдсэн юм.