Р.Амаржаргалын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баталжээ. Хүсэлт гаргаад бүтэн сарын нүүр үзсэн эрхэм гишүүн байнгын хорооны хуралдаанд “УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг минь хэлэлцэж өгнө үү” хэмээн өөрөө санал гаргаж байсан удаатай. Мөн тэрбээр энэ долоо хоногт хүсэлтийг нь хэлэлцэхгүй бол сэтгүүлчдэд хандахаа илэрхийлээд амжсан. Юутай ч хүссэн ч, эс хүссэн ч Р.Амаржаргал энэ удаагийн парламентад данстай байх эсэхийг энэ долоо хоногт эцэслэх бололтой.
Б.УРАН