Өнөөдөр авлигын эсрэг олон улсын өдөр тохиож буй. Энэ өдрийн хүрээнд Авлигын эсрэг олон улсын академийн ассамблейн ээлжит чуулган энэ сарын 8-10-нд Тайландын нийслэл Бангкок хотноо болж байна. Чуулганыг нээж Тайландын Вант Улсын Ерөнхий сайд хатагтай Йинглак Чинават үг хэлсэн.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа, туршлага, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, байр суурийн талаар танилцуулах юм байна. Ассамблейн чуулганы хүрээнд өчигдөр сайд Л.Болд Авлигын эсрэг олон улсын академийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Мартин Кройтнертэй уулзлаа.
Тус академи авлигын эсрэг Монгол Улсын баримталж буй байр суурь, хэрэгжүүлж буй бодлогыг сайшаан хүндэтгэлийн сертификат гардуулжээ.