Сая сая өнгөт арьстнуудын эрх чөлөөний төлөө тэмцэгч, ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан Нельсон Мандела тэнгэрт халиад удаагүй байна. Спортын үнэнч хөгжөөн дэмжигч тэрбээр нэгэнтээ “Дэлхий дахиныг өөрчлөх зүйл бол спорт” хэмээн хэлж байжээ.
МАНДЕЛА БА БОКС
Тэрбээр багадаа боксоор хичээллэж байсан бөг өөд Робен арал дээрх шоронд 27 жил хоригдохдоо ч дасгалаа хийж байсан гэдэг. “Боксын харгис хэрцгий тал нь надад хэзээ ч таалагдаж байгаагүй. Харин яаж хөдлөх вэ, хэзээ довтолж, хэдийд хамгаалах вэ, хаана тоглолтын арга барилаа өөрчлөх вэ... гэх мэт шинжлэх ухаанч шинж чанар нь миний сонирхлыг татсаар ирсэн. Бүхнийг цогцлоосон байж рингэн дээр амжилт үзүүлдэг” хэмээн ярих Мандела хүнд жинд тулалддаг байсан ч хүч дутсаны улмаас төдийлэн амжилт гаргаагүй гэнэ. Гэхдээ боксын шүтэн бишрэгчийн хувиар тэр Марвин Хаглер, Эвандер Холифильд, Леннокс Льюис, Мухаммед Али, Дон Кинг нартай уулзаж байжээ.
МАНДЕЛА БА РЕГБИ
1995 оны регбийн Дэлхийн цомд Өмнөд Африкийн баг дуулиан шуугиантай түр үүлэхэд Манделагийн хувь нэмэр үлэмж байв. Арьсны үзлийг өөгшүүлэн дэмжсэн гэдэг утгаараа улс төр, олимпизмийн талбарт гадуурхагдах болсон тус улсын зүг дэлхий дахиныг анхаарлыг хандуулахад спортын арга хэмжээ л тусална гэдгийг мэдэж байсан тэрбээр ерөнхийл өгч болсон анхны жилээ Дэлхийн цомыг эх нутагтаа хүлээн авах шийдвэр гаргасан юм. Тоглолт бүрийн өмнө хоёр төрийн дууллаа эгшигл үүлэх (нэг нь цагаан арьстнуудад зориулсан Die Stem, нөгөөх нь хар арьстнуудад зориулсан Nkosi Sikelele) Өмн өд Африкийн баг нутгийн дэвжээн дээрээ урамтай тоглосоор шигшээ тоглолтод Шинэ Зеландыг дөрөв дэх нэмэлт тоглолтод буулган авсан түүхтэй. Финалын тоглолтыг үзэхээр шигшээ баг “Спрингбокс”- ын ногоон малгай, цамцаар гоёсон Манделаг цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхэд 62 мянган үзэгч “Нель-сон, Нель-сон!” хэмээн угтсан нь үнэхээр сүрдмээр байлаа.
МАНДЕЛА БА ХӨЛБӨМБӨГ
Спортын хорхойтон Мандела мэдээж дэлхийн ¹1 спортын улаан фэн байлаа. “World Cup 2010”-ыг зохион байгуулах эрхийг Өмн өд Африкт өгөх болсныг зарламагц нүдэндээ нулимстай Нельсон Мандела индэр дээр гарч ирээд эгээтэй л дэлхийн аварга болчихсон мэт алтан цомыг толгой дээрээ өргөж билээ. Энэ бол миний амьдралдаа үзсэн хамгийн сэтгэл хөдлөм өмч байлаа” хэмээн FIFA-гийн ерөнхийл өгч Зепп Блаттер дурсаж байна. Харин Мандела хожимд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “85 настай би яг л 15-тай хүүхэд шиг баярласан. Хөлбөмбөг бол африкчуудын хамгийн дуртай спорт. Тэгэхдээ тивдээ болох анхны ДАШТ-ийг бид зохиох болсон нь жинхэнэ түүхэн үйл явдал байсан юм” хэмээн өгүүлж байв.
Р.МАНЛАЙ