Манай Ерөнхий сайд өөрийнхөө суудлыг өөрөө л эвдлэх нь дээ. Аймаг орон нутгийн ажил амьдрал өөрт нь хамаагүй гэж бодсон уу, аймгуудын Засаг дарга нараар оролдож, ИТХ-ыг нь гацааж, орон нутгийг үймүүлж гарлаа. МАН-ын гишүүнчлэлтэй Засаг дарга нарыг нэг нэгээр нь сугалан намнах ажиллагаа нь амжилттай яваад урамтай байгаа биз. Хийж буй үйлдэл, гаргаж буй шийдвэрийг нь харахад АН-д саналаа өгөөгүй гэж тэдгээр аймгийн сонгогчдоос өшөө аваад байх шиг. Засаг даргын цаана ард олон, энгийн олны амьдрал байдгийг бодолцолгүй, төрийн ажилд Ерөнхий сайдын биш намын даргын сууринаас хандаад байна.
С.Сүхбаатар. Дундговь аймгийн ИТХ VII хуралдаанаа АН-ын бүлэг, “Шударга ёс” эвслийн нэг, бие даагч хоёр төл өөл өгчийн бүрэлдэх үүнтэйгээр арваннэгд үгээр сарын 25-нд хийсэн. 35 төлөөлөгчийн 18 нь уг хуралдаанд оролцож, ирц бүрдсэнээр “Үндсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж ирсэн” хэмээн 100 хувийн саналаар аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулахаар шийдвэрлэж, саналаа Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьсан юм. Уг саналыг Ерөнхий сайд хүлээн авч, гарын үсэг зурав. МАН-ын гишүүнчлэлтэй Засаг даргыг огцруулсан дээрээ ИТХ-ын дарга С.Буджавыг бас суудлаас нь ховхлохоор тус аймгийн Засаг даргын орлогч Ш.Энхбат санал гаргаад байгаа юм. Ш.Энхбат АН-ын гишүүн. АН-ынхан “Шударга ёс” эвсэл, бие даагчидтэй хамжин өөрийг нь огцруулсан тул С.Сүхбаатар уг шийдвэрт Ерөнхий сайдыг гарын үсэг зурахаас өмнө Засаг даргын орлогч Ш.Энхбат болон аймагтаа дээгүүр албан тушаалд томилогдсон АН-ын гишүүдийг халж, хариу барьжээ.

Уг нь энэ аймагт МАН олонх болж, ИТХ, Засаг даргаа томилсон ч цөөнх нь багийн тоглолтоо сайн хийж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадаж байна. Цөөнхдөө дэгээдүүлсэн олонх Засаг даргын суудлаа алдаад араас нь ИТХ-ын даргын суудлаа ч бэлэглэх янзтай. Дээгүүрх нь суудлаа ололгүй бужигналдаж байх хойгуур доогуурх нь ажил цалгардуулж, өвөлжилт хүндэрвэл арыг нь Ерөнхий сайд л даах болно доо.
П.Ганхуяг. Дорноговь аймгийн ИТХ энэ сарын 4-нд хуралдсан IV хуралдаанаараа аймгийн Засаг дарга П.Ганхуягийг огцрууллаа. Ерөнхий сайд уг шийдвэрийг баталгаажуулааг үй л байна. Тус аймгийн ИТХ-д АН 14, МАН 12, МАХН нэг суудалтай. Олонх болсон АН нь өөрсдөө намаасаа сонгосон Засаг даргаа таван үндэслэлээр огцруулах санал оруулж, аймгийнх нь ИТХ нь хүлээгээд авчихсан. Тендер болон газар өмчлүүлж, ашиглуулахтай холбоотой хууль бус үйлдлүүд гаргасан П.Ганхуяг өөрөө хууль дээдэлдэг хүн биш бололтой. Тийм учраас Төсвийн хууль зөрчсөн сумын Засаг дарга нартаа арга хэмжээ аваагүй биз. Хариуцлага тооцно энэ тэр гэж “сүржигнэвэл” хар хэрээ нэгнийхээ харыг гайхсан хэрэг болох гээд байсан учраас тэр. Дээрээс нь П.Ганхуяг “чихгүй”. Аймгийнхаа АН-ын гишүүдтэй таардаггүй, хамтарч ажилладаггүй, ганцаарчилсан тоглолт хийдэг нь Н.Алтанхуяг гэх том нөмөр нөөлөг тээр дээр байгаатай холбоотой.
П.Ганхуягийн ажил, тус аймагт олонх болсон АН-д энэ аймгийн иргэд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар муу дүн тавьсан. Ард иргэдийн төлөө юу ч хийдэггүй хэрнээ өөрөө газар, тендер гээд өнгөтэй өөдтэй бүрийг хамж авдаг, сонгогчдын дунд муу нэртэй П.Ганхуягийг Ерөнхий сайд улаан цээжээрээ хамгаалаад үлдвэл өөрийнх нь нэр шавартай хутгалдаад зогсохгүй, АН-ын рейтинг унана. МАН УИХ-д олонх байсан он жилүүдэд энэ аймагт АН тамга барьж байв. Гэтэл Ерөнхийл өгчийн сонгуулиар энэ нам Дорноговьд ялалт байгуулж чадаагүй нь салхи эргэсний илрэл. Энэ удаа П.Ганхуягийг суудалд нь үлдээвэл Н.Алтанхуяг өөртөө төдийгүй намынхаа хоолойд хутга тулгасан хэрэг болно. УИХ-ын, орон нутгийн дараагийн сонгуулиар Дундговийн ард түмэн АН-д олигтой дүн тавих нь юу л бол.
С.Ганбат. Дорнод аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд томилолг үй, эзэнгүй байлгасаар жилийг барсны эцэст асуудлыг АН өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж дөнгөв. Төрийн албанд ажиллаж байгаагүй гэдэг шалтгаанаар МАН-ын М.Бадамсүрэнг Ерөнхий сайд удаа дараа батлахаас татгалзан буцаасан бол тус намын П.Мөнхбатыг нэр дэвшүүлэхээр болмогц Авлигатай тэмцэх газар барьж аваад хорьчихсон. Ийм аргаар МАН-д тээг тавьж байгаад ар хударгаар нь АН өөрийн гишүүн С.Ганбатыг Засаг дарга болгочихов. Энэ хүн ч гэсэн Бадамсүрэнтэй адилхан, төрд ажиллаж байгаагүй. Тэгэхээр төрийн алба хашиж үзээг үй гэдэг нь зүгээр л шалтаг байсан нь тодорхой байна. МАН-ын гишүүн аймаг удирдаж болохгүй, АН-ын гишүүд л төрийн тамга атгах ёстой гэж үздэгээ Н.Алтанхуяг энэ томилгоогоор батлан харуулав. Сонгогчдын олонхийн саналыг авсан нам нь тамга атгах хүнээ тодруулдаг ардчилсан зарчмыг манай улс сонгосон ч ардчиллын энэ зарчмаас АН ухарч, сонгогч хэнийг сонгосон нь хамаагүй, АН л эрх барих ёстой гэж үзэж байна. Сонгогчдын саналыг үгүйсгэх, уландаа гишгэх нь бүдрэх бүдүүн өвс нь болно гэдгийг тооцоо болов уу.
А.Эрдэнэбаатар. Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилуулах хүнийг МАН нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ нь Н.Алтанхуягт таалагдаагүй тул Л.Ганболдыг Засаг даргаар батламжлалгүй, гурван удаа унагасан. Одоо А.Эрдэнэбаатарыг хэдэн удаа буцаах бол. Дорнод аймагт хэрэглэсэн аргаа Н.Алтанхуяг Хөвсгөлд бас хэрэгжүүлэхээр шийдэв бололтой. АН-ын гишүүдийг дор нь баталдаг, МАН-ын гишүүнийг огцруулах шийдвэрт даруйхан гарын үсэг зурдаг хэрнээ МАН-аас нэр дэвшүүлсэн хүм үүсийг залхтал нь буцаасаар. Тэр хооронд сиймхий харж байгаад АН-ын гишүүнийг Засаг даргаар томилчихдог муу аргатай юм, манай Ерөнхий сайд. Энэ бүх үйлдлээрээ өөрийнхөө суудлыг улам ганхуулж байгаагаа мэдэж л байдаг байгаа даа.
Б.Пүрэвдорж. “Монголын эдийн засаг хүнд байхад гаднын орныг зорьсон хүмүүс, эдийн засаг сэргэхээр буцаад ирж байгаа хүмүүст би иргэний асуудлаа сунгуулахад нь хүнд суртал гаргана” гэж хэлснийх нь төлөө энэ хүнийг Ерөнхий сайд шууд л халах ёстой. Гэтэл “Төрийн албаны нийтлэг үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан” гэж толгойг нь илээд цалинг нь зургаан сарын хугацаанд 20 хувиар бууруулж байх юм. Түүнийгээ сахилгын шийтгэл ногдууллаа гэж тодорхойлсон гээч. Гадаадын иргэдтэй Монголын төрийг төлөөлж харилцдаг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга нь ийм болчимгүй юм ярьсан байхад Ерөнхий сайд хатуухан хариуцлага тооцолгүй хүнд суртал гаргалаа. Огцруулах ёстой хүнийг албан тушаалд нь үлдээнэ гэдэг бол Ерөнхий сайд хүнд сурталтай байгаагийнх.
О.Ганбат. Хилийн боомтын өргөтгөлөө гүйцээн барьж чадаагүйгээ Ерөнхий сайдыг Замын-Үүдэд очиход хээв нэг танилцуулаад зогсож байсан Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатыг “Зургаан сая төгрөг шийдэж чадахгүй гааль байвал татан буугд” хэмээн Н.Алтанхуяг загнаж байсан нь саяхан. Албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж ирсэн, сав л хийвэл гадаадад зочилж явдаг түүнийг Засгийн газраас бас л цалингийн 20 хувиар торгов. Үгэнд ордогг үй, үүрэг биелүүлдэггүй том толгойтой дарга нар Шинэчлэлийн Засгийн газарт олширсон. Тийм хүмүүсээ халж, бусдынх нь чихийг чангахан мушгихын оронд Ерөнхий сайд цалингийн 20 хувь ярьж суух ч гэж.
Эмч, багш, үйлчлэгчийн цалинг зургаан сарын турш 20 хувиар бууруулсан бол том шийтгэл болно. Хагас жилийн турш цалингийнхаа чамгүй хувийг алдана гэдэг ийм хүмүүсийн хувьд олон орой хоолгүй суухад тулах том асуудал. Харин хэрэгжүүлэгч агентлагуудын хэнэгг үй дарга нарын цалингаас ийм хувь хасагдах юу ч биш. Угаас тэд цалингаа мөнгө гэж тоодог ч үгүй. Ийм хүмүүстэйгээ чанга ярьж, хатуухан хариуцлага тооцоосой гэж үе үеийн эрх баригчдаас ард түмэн хүсэж ирсэн. Гэтэл Ерөнхий сайд өөрийн намынхаа гишүүдийг ямар ч алдаа гаргасан бай хаацайлж, өрөөлийн намынхныг өөнтөглөн хавчих бодлого явуулж байгаа нь тоогүй. Ард түмний өөдөөс адарч, алд дэлмээр алдах нь Н.Алтанхуяг гэдэг хүний хувьд арай хийж суусан сандлынхаа хөлийг өөрөө хөрөөдөхтэй адил хэрэг болж байна.