“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өчигдөр болж, Н.Алтанхуяг сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэзээ өргөн барих вэ?
-Бид “Чингис” бондын хөрөнгөнөөс хувийн хэвшилд өгсөн. Бондын мөнгийг тухайн компаниуд буцааж төлнө. Үүнийг заавал улсын өрд бичих шаардлагагүй. Олон улсын жишиг нь ч ийм юм билээ. “Чингис” бондын эхний төлбөрийг 2017 оноос төлнө, үүнд санаа зовох хэрэггүй. Эндээс санхүүжүүлж буй төслүүд тэр үед өгөөжөө өгч эхэлсэн байна. Замын- Үүдээс Эрдэнэт хүртэл тонн ачааг 350 мянгаар тээвэрлэдэг байсан бол бондын хөрөнгөөр энэ чиглэлд хатуу хучилттай зам тавьснаар энэ зардал одоо 150 мянган төгрөг болсон. УИХ-аас Засгийн газарт таван тэрбум ам.долларын бонд гаргах эрх өгсөн. Үүний 1.5 тэрбум ам.долларыг нь бид гаргаад байна. Тэгсэн хэр нь УИХ улсын өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар хууль баталсан. Энэ хоёр хууль хоорондоо зөрчилдөж байгаа.
-Валютын ханш өсгөсөн улст өрчдийн нэрийг хэзээ зарлах вэ?
-Он гарахаар зарлана.
-УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж байсан. Та кабинетийнхаа хэннэг гиш үүнд хариуцлага тооцох уу?
-Засгийн газар хариуцлага тооцож байгаа. Гаалийн ерөнхий газар, ГИХАЭГ-ын дарга нарыг зургаан сарынх нь цалингийн 20 хувиар торгосон. Хариуцлага тооцох гурван арга байдаг юм билээ. Эхнийх нь сануулах, дараа нь торгох, хамгийн сүүлд ажлаас нь чөлөөлдөг. Дээрх агентлагийн дарга нарт хоёр дахь арга хэмжээгээ авч байна. Тэд дахин алдаа гаргавал ажлаас нь чөлөөлнө.
С.УУЛ