Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг УИХ-д суудалтай нам, бүлгийн дарга нар болон УИХ-ын бусад гишүүн дэмжиж, Тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Одоогоос яг сарын өмнө “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, өнгөрөгч 9-ний өдөр Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдтэй уулзаж мөн сэдвээр санал солилцсоны дагуу Тунхагт гарын үсэг зурах санал дэвшүүлсэн нь ийнхүү үйл хэрэг болж байгаа юм.
Ёслолын үеэр тунхагт УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАХН-МҮАН “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, Иргэний зориг- ногоон намын дарга С.Оюун, УИХ дахь бие даагчдын зөвлөлийн дарга С.Ганбаатар болон УИХ-ын бусад гишүүн гарын үсэг зурсан юм.
