Монгол Улсын Гадаад хэргийн ууган сайд, Эрдэнэ дайчин, хошой Чин ван М.Ханддоржийн дурсгалд зориулсан шатрын тэмцээн энэ сарын 13-14-нд боллоо. Тэмцээнд 2000-аас дээш чансаатай 57 шатарчин ухаанаа уралдуулсан байна.
Шатарчид швейцарь системээр найман өрөг тоглоход ФИДЕ мастер Д.Эрхэмбаяр долоон оноогоор түрүүлж, их мастер Д.Шаравдорж ижил оноогоор удаалсан бол ФИДЕ мастер М.Гүнбаяр 6.5 оноогоор гуравдугаар байр эзэлжээ. Их мастер Т.Батчимэг, ФИДЕ мастер Ж.Лхагваа нар шагналт байрт шалгарсан юм.
Энэхүү тэмцээнд Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн шатарчид оролцжээ.
Б.ӨЛЗИЙ