Хууль тогтоох дээд байгууллага болох УИХ “эцэг” хуульд заасан ёсоор 76 гишүүнтэй. Гэхдээ цаана нь дахин 76 “орлогч гишүүн” байдгийг уншигчид тэр бүр мэдэхгүй. Энэ бол УИХ-ын гишүүний зөвлөх хэмээх албан тушаалтан юм. “Амьгүй” албат цуврал нийтлэлдээ энэ удаа УИХ-ын гишүүдийн зөвлөхийг онцолж байна. УИХ-ын Тамгын газрын бүртгэлээр 76 гишүүний 66 нь “орлогч”-той аж. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж, хууль, тогтоолын төсөл боловсруулахад шаардагдах лавлагаа, судалгаа, мэдээллээр түүнийг хангаж, чуулган болон бусад арга хэмжээнд хэлэх үгийг нь бэлтгэнэ. Нэг ёсондоо гишүүнийхээ “Алтангадас” болох хэмжээний мэдлэг, чадвар, туршлагатай хүн байх ёстой. Эзгүй үед гишүүнээ орлож, сонгогчидтой уулзана, улс төрийн шийдвэр ч гаргана. Ийм хариуцлагатай албан тушаал учраас “орлогч гишүүн” хэмээн хэлж буй юм. Гэхдээ энэ шаардлагыг хангах зөвлөх хэр олон бол. Үр хүүхэд, найз нөхдөө зөвлөх гэсэн тушаалд томилчихоод татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй “идээд” явж буй юм биш биз гэдэг нь сонирхол татав
АЖИЛЛАДАГ ЗӨВЛӨХИЙН ТОО 10 ХУРУУНД Л БАГТАНА
УИХ-ын Тамгын газраас зөвлөх үүдийг цалингаар хангадаг ч Төрийн ордонд өрөө тасалгаа гаргаж өгөх үүрэг хүлээдэггүй аж. Гаргаж өгье гэсэн ч хүрэлцэх илүү өрөө байхгүй болжээ. Тэгэхээр үнэхээр ажил хийе, гиш үүндээ үнэн зөв мэдээлэл өгье гэсэн хүмүүс туслахуудтай нь учраа олоод хамт суудаг гэсэн үг. Төрийн ордонд сууж, тогтмол ажилладаг зөвлөхийн тоо 10-аас нэг их хэтрэхгүй гэдгийг дотор нь ажиллагсад хэлж байна. УИХын дэд дарга Л.Цог, гишүүн Д.Батцогт, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, Д.Дэмбэрэл, Д.Сумъяабазар нарын хэдэн хүний зөвлөх овоо идэвхтэй ажилладаг юм байна. Тэдний дунд туршлага, мэдлэгээрээ хангалттай оноо авах эрхмүүд ч бий. Багтах өрөөгүй учраас гадуур ажилладаг зөвлөх байж болох л доо. Гэхдээ албан уулзалт, арга хэмжээнд оролцохоор ирдэг нь өнөө л хэдэн хүн гэнэ. Бусдынх нь нэр эрхбиш Тамгын газарт бүртгэлтэй ч үл үзэгдэгч. Тамгын газрын бүртгэлээр Н.Батбаяр, Х.Баттулга, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Б.Болор, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Я.Санжмятав, Ч.Улаан, Ө.Энхтүвшин нарт зөвлөх алга. Тэдний дөрөв нь сайд, Ч.Улаанаас бусад нь сайдынхаа хувиар зөвлөхтэй учраас орон тоо давхардуулах шаардлагагүй гэж үзсэн бололтой. Гэхдээ зөвлөх авахг үй байж төсвийн мөнгийг хэмнэсэн хэрэг бол биш. Зүгээр л зөвлөхийн оронд туслахаа нэмдэг аж.
ЗӨВЛӨХҮҮД 500-800 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ
УИХ-ын тухай хуулийн 35 дугаар зүйлд гишүүний төсөв, хангамжийг яаж зохицуулах талаар тусгажээ. Үүний дагуу жил бүрийн төсөвт гишүүний цалин, нэмэгдэл, унаа, албан томилолт, шатахууны зардлыг тусгаж өгдөг. Энэ хангамжид өөрийнхөөс нь гадна туслах, бие төлөөлөгч, зөвлөхийн цалин багтдаг юм байна. Улмаар УИХ-ын даргын 2012 онд гаргасан захирамжийн дагуу гишүүн тус бүр нэг зөвлөх, туслахтай, хоёр бие төлөөлөгчтэй байхаар орон тоог нь баталжээ. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Болдбаатараас энэ талаар зарим зүйл тодрууллаа.
-Гишүүдийн зөвлөхийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулдаг. Нэг зөвлөх дунджаар хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ?
-Ажилласан жилээсээ хамаараад дунджаар 500-800 мянган төгрөгийн цалин авдаг.
-Зөвлөх хэмээх хариуцлагатай албанд тэнцсэн хүн ажиллаж байна уу, эсвэл төсвийн мөнгөөр цалинжсан, гишүүний хамаатан, найз нөхөд хэмээх сул хүмүүс яваад байна уу гэсэн эргэлзээ нийгэмд байдаг. Үүнд Тамгын газраас хяналт тавьдаг уу?
-Төрийн албан хаагчийн тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүний зөвлөх, бие төлөөлөгч, туслах нь улс төрийн албан тушаалтан гэж явдаг. Тэднийг гишүүн нь томилдог, хяналтаа тавьдаг. Тамгын газар гишүүний саналын дагуу санхүүг шилжүүлэх үүрэгтэй. Гэхдээ сул хүмүүс гэж болохгүй л дээ. Зөвлөх гэдэг бол гишүүний орлогч, улс төрийн шийдвэр гаргана, хууль журам судалж зөвлөгөө өгнө. Тэр утгаараа мэдлэг, чадвар сайн байх ёстой. Энэ талаар Тамгын газар анхаарч, гишүүдийн туслах, зөвлөхүүд багтдаг Шадар туслахуудын холбоотой хамтран ажиллаж сургалт, арга хэмжээ зохион байгуулдаг.
ЧОНОНД ХОНЬ МАНУУЛАХ СИСТЕМ
Гишүүн өөрөө зөвлөхөө томилно, ажлаа хийж чадаж байгаа, үгүйг хянана. Тэгэхээр энд юу ч хийдэггүй атлаа цалин авдаг ажилд ах дүү, найз нөхдөө авах “нугалаа” үүсэх боломж гарч байна гэсэн үг. Чононд хонь хадгалуулах зарчим энэ тохиолдолд үйлчилж буй юм. Энэ талаар Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга “Төсвийн шинжилгээний алба байгуулахаар сонгон шалгаруулалт зарлахад тэнцэх залуус олдохгүй байна. Боловсон хүчний бодлого алга. Улс төрийн нууцыг нь хадгалж, итгэл даах хүн хэрэгтэй учраас гишүүд ойр дотнын хүнээ зөвлөхөөр авах нь бий. Үнэндээ энэ бол ганцхан УИХ-д ч биш, төрийн болон хувийн бүх байгууллагад бий болсон үзэгдэл. Буруу тогтолцооны сөрөг үр дүн ингэж илэрч байгаа юм” хэмээн ярина лээ. Үл үзэгддэг зөвлөхүүдийн хэн нь хэнтэйгээ ямар холбоотойг мэдэх хэцүү. Гэхдээ албан ёсны бүртгэлээс нь хэнд хэн гэдэг хүн зөвлөдгийг уншигчид болгооно биз. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөх Ж.Сандагсүрэн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч юм билээ. Гишүүн Г.Уянга нэг хэсэг нөхөр А.Баатархуягаараа зөвлүүлэх гэж зөвшилцдөг байжээ. Түүнийг МОНЦАМЭ агентлагийн захирал болоод явмагц судлаач Д.Ганхуягийг оронд нь авсан байна. Инженер, эдийн засагч мэргэжилтэй энэ эрхэм нэг хэсэг УИХ-ын дэргэдэх Судалгааны төвийн захирал байсан, МАХН-ын гишүүн байгаад хөөгдсөн нэгэн гэнэ. УИХ-д хэн, ямар байр суурьтай ажилд оролцдог, юу гэж ярьж хэлдгээс нь зөвл өхийн ажлыг дүгнэчихэж болно. Ялангуяа шинэ гишүүдийн үг, үйлдлээс үүнийг амархан мэдэж болмоор. Татвар төл өгчдийн мөнгийг сул урсгасан, “амьг үй” олон зөвл өхийг гишүүнээс нь өөр хэн ч хянадагг үй хэтэрхий ардчилсан систем үйлчлээд байгаа юм биш үү, УИХ-ын дарга аа.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ЗӨВЛӨХИЙН ОВОГ НЭР
УИХ-ын гишүүний нэр Зөвлөхийн овог нэр
1 Н.Алтанхуяг Мижидийн' Тулга
Р.Амаржаргал Бээжингийн Эрдэнэбулган
3 Д.Арвин Мягмарын Хүрэлбат
4 О.Баасанхүү Уртнасангийн Энхтүвшин
5 А.Бакей Жамъянсэнгээгийн Эрдэнэбаяр
6 Н.Батбаяр
7 Су.Батболд Цэдэнбалын Ариунбаяр
8 Сү.Батболд Баттөмөрийн Энхбаяр
9 Ж.Батзандан Санжжавын Амарсайхан
10 Ж.Батсуурь Дамбийн Чулуунбаатар
11 Х.Баттулга
12 Г.Батхүү Пүрэвдоржийн Хишигбаяр
13 Д.Батцогт Моононгийн Мөнхчимэг
14 Н.Батцэрэг Отгоны Эрдэнэсайхан
15 М.Батчимэг Загиржавын Пагмажав
16 Б.Бат-Эрдэнэ
17 Д.Бат-Эрдэнэ Доржбалын Чанцал
18 З.Баянсэлэнгэ Дэчигхоролын Мөнх-Оргил
19 Г.Баярсайхан
20 Ц.Баярсайхан Бүдээгийн Мэндбаяр
21 С.Баярцогт Гонгоржавын Батцэнгэл
22 Л.Болд Дамбын Гантуяа
23 Б.Болор
24 Х.Болорчулуун Дондогийн Оюунчимэг
25 Р.Бурмаа Сумъяагийн Оюунтуяа
26 С.Бямбацогт Доржзовдын Болормаа
27 С.Ганбаатар Рагчаагийн Лхагвасүрэн
28 Д.Ганбат Ням-Очирын Ганхуяг
29 Л.Гантөмөр Гомбын Дашрэнцэн
30 Д.Ганхуяг Содномын Болдбаатар
31 Б.Гарамгайбаатар Бямбасүрэнгийн Батсүрэн
32 Р.Гончигдорж
33 Ц.Даваасүрэн Доржпаламын Цанлигрэнчин
34 Ц.Дашдорж Рэнцэндоржийн Цогтбаатар
35 Д.Дэмбэрэл Ганбаатарын Ихбаяр
36 С.Дэмбэрэл
37 Д.Зоригт Наранчулууны Жавзанпагма
38 М.Зоригт Нацагдоржийн Шинэбаяр
39 Д.Лүндээжанцан Пүлжингийн Цолмон
40 Б.Наранхүү Сүрьеэгийн Батхүү
41 Н.Номтойбаяр Ганбатын Батбилэгт
42 Ц.Нямдорж Отгоны Шагдарсүрэн
43 С.Одонтуяа Болдбаатарын Жавхлан
44 Ё.Отгонбаяр Пүрэвжавын Баянбаатар
45 С.Оюун Надмидын Мөнхтуяа
46 Ц.Оюунбаатар Дуламын Пунцаг
47 Ц.Оюунгэрэл Аюурзанын Ариунтуяа
48 Д.Оюунхорол Сурмаажавын Батцэцэг
49 Ч.Сайханбилэг Төмөр-Очирын Болд
50 Я.Санжмятав
51 Д.Сарангэрэл Бүдрагчаагийн Даш-Ёндон
52 Я.Содбаатар Эрдэнэ-Очирын Бат-Эрдэнэ
53 О.Содбилэг Дамбын Батлут
54 М.Сономпил Цог-Апдарын Баатармандах
55 Д.Сумъяабазар Жигжидсүрэнгийн Сандагсүрэн
56 А.Тлейхан Тилекийн Гүлдаурен
57 Ш.Түвдэндорж Адилбишийн Эрдэнэцогт
58 Х.Тэмүүжин Цэрэннадмидын Булганзаяа
59 Д.Тэрбишдагва Гомбо-Очирын Энхтайван
60 Ч.Улаан
61 Г.Уянга Дашзэвэгийн Ганхуяг
62 Д.Хаянхярваа Какены Айдос
63 Ч.Хүрэлбаатар Колягийн Дэмбэрэл
64 Л.Цог Ганбаатарын Улаанбаатар
65 Ц.Цолмон Гончигийн Батсуурь
66 Б.Чойжилсүрэн Ядамсүрэнгийн Баттогтох
67 Л.Энх-Амгалан Бат-Эрдэнийн Шижиржаргал
68 Ж.Энхбаяр Санжаагийн Мөнгөнчимэг
69 З.Энхболд Мягмарсүрэнгийн Отгонбаяр
70 М.Энхболд Лувсанбалдангийн Төмөрбат
71 Н.Энхболд Доржсүрэнгийн Бүрэнтогтох
72 Ө.Энхтүвшин
73 С.Эрдэнэ Алтангэрэлийн Жаргал
74 Д.Эрдэнэбат Бямбын Болор-Эрдэнэ
75 Ж.Эрдэнэбат Доржсүрэнгийн Хулан
76 Л.Эрдэнэчимэг Пүрэвийн Буянтөгс