УИХ дахь МАН-ын бүлгээс Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт эдийн засгийн хүндрэлийг туулахад хангалтгүй ажилласан тул хариуцлага тооцох ёстой гэж үзэж буй. Үүнийгээ дахин илэрхийлж, МАН-ын Шинэчлэлийн хорооноос хоёр сайдыг огцруулахыг шаардан өчигдөр Төрийн ордны гадаа жагслаа.
Тэд өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, валютын нөөц багассан болон Засгийн газар хариуцлагагүй ажилласан гэх уриа лоозон барьсан байв. “Шинэчлэлийн Засгийн газрын сайд нарын 70 орчим хувь нь Монголын толгой баян компаниудын эздээс бүрдэж байна. Ядуурал нэмэгдэж, иргэдийн амьдрал доройтсоны хариуцлагыг хэн хүлээх вэ” гэсэн асуултад тэд хариу нэхэв.
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хоёр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг завсарлага авчээ.
Ч.МӨНХ