Дорнод аймгийн ИТХ-аас С.Ганбатыг аймгийн Засаг даргад дэвшүүлснийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг батламжиллаа. Тус аймагт 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш жил илүү хугацааны дараа ийнхүү Засаг даргатай болж байгаа юм.
Засаг дарга томилогдсонтой холбоотойгоор өчигдөр ИТХ-аар энэ оны орон нутгийн төсвийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайланг хэлэлцэж эхэлсэн ч С.Ганбат Засаг даргын тамгаа хүлээж аваагүй гэдэг шалтгаанаар хуралдааныг түр завсарлуулжээ. Өөрөөр хэлбэл, Засаг дарга Ц.Жанлавыг үүрэгт ажлаас нь албан ёсоор чөлөөлж, С.Ганбатад тамгыг гардуулсны дараа ИТХ үргэлжлүүлэн хуралдах аж.
Б.НОМИН