СОНГУУЛЬ, АЙЛЧЛАЛ, “ГАЗАР ХӨДЛӨЛ”-ТЭЙ УЛС ТӨР
Улиран одож буй 2013 онд улс төрийн ертөнц шуугиан, дуулианаар дүүрэн байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөө ард түмэн сонгож, олон улсын томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулсан, хүндтэй зочин олныг угтан авч, Төрийн өндөрлөгүүд хил дамнан албан ёсны айлчлал хийсэн өдрүүд түүх болон үлдэв. УИХын дэд дарга нь ёс зүйн хариуцлага хүлээн албаа өгч, сөрөг хүчин Засгийн газрыг “донсолгох” оролдлого ч хийгээд амжсан. Улс төрд болсон чухал, содон үйл явдлуудыг “Өнөөдөр” сонин нэрлэж байна.
.jpg)
Ц.ЭЛБЭГДОРЖ VS Б.БАТ-ЭРДЭНЭ
Ерөнхийлөгчийн сонгуульд түүхэнд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшсэн нь МАХН-ын Н.Удвал байлаа. Энэ нь шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүдийн оролцоо нэмэгдэж буйн нэг баталгаа байв. Тус сонгуульд мөн АН-аас Ц.Элбэгдорж улиран өрсөлдөж, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг сойсон юм. МАН-ынхан намын дарга, эсвэл туршлагатай улст өрчдөөсөө сойно гэсэн таамаг байсан ч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчээр тодорсон. Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албыг хашсан туршлагатай Ц.Элбэгдоржтой Байнгын хорооны даргаас илүү алба хашиж яваагүй, бөх гишүүн өрсөлдөх нь тэнцвэр муутай л санагдаж байсан. Хилийн чанадаас 6233, дотоодын 1.893.207 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдэж, улс төрийн сонголтоо хийсний дүнд Ц.Элбэгдорж 50.23, Б.Бат-Эрдэнэ 41.97 хувийн санал авав. Энэ нь Б.Бат-Эрдэнэ гэдэг улстөрчийн хувьд том ялалт байлаа. Ард түмэн Ц.Элбэгдоржид дахин итгэл хүлээлгэснээр өмнөх дөрвөн жилд эхл үүлснээ дуусгах үүрэг түүнд ногдож байгаа юм.
АЙЛЧЛАЛ “БӨӨНДӨЖ”, АОХНИЙН ХУРЛЫГ ЭХ ОРОНДОО ХИЙЛЭЭ
Ардчилсан хувьсгалыг тайван замаар, амжилттай өрнүүлэн 20 гаруй жил явж буйн хувьд Монгол Улс дэлхийн 140 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн ардчиллын төлөөх томоохон хөдөлгөөн болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)- ийг идэвх, санаачилгатай даргалсан. Энэ хүрээнд 103 орны 800 орчим төл өөлөгч оролцсон Сайд нарын VII бага хурлыг дөрөвдүгээр сарын 27-29- нд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан нь манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн чухал арга хэмжээ болов. Олон улсын хэмжээний томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулахын тулд монголчууд дээр, доргүй л бэлтгэсэн. Сүхбаатарын талбайгаа цэмцийтэл угааж, Төрийн ордны зүүн талын балгас болсон хэвлэх үйлдвэрийн барилгыг цэнхэр “туузаар” баглаж, өнгийг нь тордсон юм. Өнгө зүсээ илт зассан тэр өдрүүдэд иргэд эх орондоо байнга олон улсын хурал зохион байгуулах “уриалга” ч гаргаад амжсан. Уг хурлаар “Улаанбаатарын Тунхаглал”-ыг баталж, хийсэн ажлаа Монгол Улс бататгасан юм. Мөн энэ онд гадаад, дотоод айлчлал “бөөндөв”. Хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх зорилгоор гадаадад 14, өөрийн улсад 21 буюу нийт 35 айлчлал болжээ. Польш, Канад, Европын комиссын ерөнхийлөгч, Хятад, Дани, Польш, Финланд, Өмнөд Солонгосын парламентын дарга, Япон, Турк, Тайланд, Беларусийн Ерөнхий сайд нар манай улсад айлчилсан байна. Түүнчлэн Их Британи, Франц, Шинэ Зеланд зэрэг 18 улсын Гадаад хэргийн сайд зочилсон. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ, Японд айлчилж, хоёр орны стратегийн түншлэл хэмээх чухал баримтад гарын үсэг зурсан бол Төрийн тэргүүний БНАСАУ-д хийсэн айлчлал дотоод, гадаадын хэвлэлийн хувьд анхаарал татсан үйл явдал болжээ.
ЭЛЭГ БҮТЭН УИХ БА “ЗОЛИОС” БОЛОХЫГ ХҮСЭГЧ
УИХ-ын 2012 оны сонгууль тойрсон маргаан үргэлжилсээр энэ оны тавдугаар сарын 10-нд Парламент сая нэг 76 гишүүнтэй болсон юм. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гурав дахь мандатын төлөөх дахин сонгуулиар МАН-ын Д.Сумъяабазар ялж, эрхээ баталгаажуулсан нь энэ. МАН-ын томоохон улстөрчдийг чуулганы танхимын үүдэнд лоозон барин, “буйдант жагсаал” хийлгэхэд хүргэсэн Өвөрхангайн маргааныг эцэс болгож, АН-ын Д.Зоригт мөн энэ өдөр УИХ-ын босгоор орж ирсэн. Сонгогчдоос авсан хувиар МАН-ын С.Чинзориг ялсан ч шүүх түүнийг хууль зөрчсөн хэмээн тогтоосон байна. Хэл ам, хэрүүл тэмцлийн эцэст сонгууль болсноос хойш жилийн дараа УИХ ийнхүү элэг бүтэн болсон. Гэхдээ гишүүн Р.Амаржаргал сайн дураараа албан тушаалаа өгөх хүсэлт гаргаж, нэг хэсэг шуугиулав. Улс төрийн хариуцлагагүй бүх үйлдлийн “золиос” болох гэсэн түүний энэ хүсэлтийг хэлэлцэх хугацааг АН-ынхан чадлаараа хойшлуулсан. Эцэст нь “Таныг сонгогдоход АН хүчин зүтгэсэн. Эрийн сайндаа ч та гарчихаагүй. Бас явах эсэхийг чинь та биш, сонгогчид шийддэг юм” гээд авч үлдсэн билээ. Өвөрхангайн маргаантай зэрэгцээд эдүгээ хууль сахиулж буй, Увсаас сонгогдсон Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг эгүүлэн татах асуудал ч үргэлжилсэн, одоо асуудал СЕХ дээр гацчихаад буй. Мөн офшор бүсэд байгуулсан компани хөрөнгө, орлогын мэдүүлгээ нуусан УИХ-ын дэд дарга С.Баярцогтын асуудал нэг хэсэг шуугиан дэгдээсэн. Эцэст нь тэр УИХ-ын дэд даргын албанаас хүсэлтээрээ огцорч, ёс зүйн хариуцлага хүлээсэн билээ.
ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГАХ БҮТЭЛГҮЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Н.Алтанхуягийн танхимд “газар хөдөлгөх” анхны оролдлогоо МАН энэ оны дөрөвдүгээр сард хийсэн юм. Тэд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг анх зургаан үндэслэлээр огцруулах санал оруулсан. Төрийн албанд хууль бус халаа сэлгээ хийсэн, орон тоо нэмсэн, Засаг дарга нарыг батламжлах асуудлыг намаар ялган гацаасан зэргээр Н.Алтанхуяг сайдыг буруутгав. УИХ-аар тогтоолын төслийг хэлэлцэж байх үед АН “Халсан гээд байгаа алба хаагчдаа овог, нэрээр нь жагсаа” хэмээн МАН-ыг мухардуулсан. Тэд хэлэлц үүлгээс завсарлага авч, түр хойшлуулаад эргэж ирэхдээ гурван үндэслэл нэмсэн билээ. Гэхдээ олонх байгуулагдаад найман сар л болж буй Засгийн газарт ажиллах хугацаа олгох ёстой гэж үзсэн юм. Удаах “сануулгаа” МАН энэ сард өгч, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг онилов. Зээлжих зэрэглэл буурч, валютын ханш өссөн өөр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэний бурууг тэд энэ хоёр сайдаас хайсан юм. Гэвч олонхийн шийдвэр анхнаасаа тодорхой байсан тул хоёр сайд суудалдаа үлдсэн. МАН асуудлаа тооцоо, үндэслэл муутайгаар тавьж, цаг үеэ мэдрэлгүй оруулж ирснээрээ олонхид дохио, сануулга өгнө гэхээс илүү ард түмэнд “Амжилтгүй шоудсан” болж харагдсан юм.
МАН-ЫН УНАЛТ
Төрийн эрхийг олон жил барьсан, туршлагатай улс төрийн хүчинд 2013 он ч бас халгаатай байлаа. УИХ-ын, орон нутгийн, дараа нь Ерөнхийл өгчийн сонгуульд дараалан ялагдал хүлээсний хариуцлагыг дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нар хүлээж, албан тушаалаа өгөв. Хэд хэдэн чухал сонгуульд хүлээсэн ялагдлын шокноосоо гарах гэж тэд зүдэж байна. Амбийцтай залуус нь намаа шинэчлэх уриалга дэвшүүлэн фракц үүсгэн талцсан цаг үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд гишүүдийнхээ шийдвэрээр МАН-ын жолоог атгав. МАН тооцоотой байж, олонхийн алдааг засаж, зөвийг дэмжих нэр хүндтэй сөрөг хүчин байж чадвал унасан нэр хүндээ сэргээж чадна. Ингэж чадах эсэх нь М.Энхболдын ур чадвараас хамаарч байна.
С.ТУУЛ