Долоо хоногийн пүрэв гариг бүрт болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өчигдөр Ю.Цэдэнбалын өвлийн харшид болов. Оны сүүлчийн уулзалт учраас Ерөнхий сайд энэ өдөр ажил ярьсангүй, харин сэтгүүлчидтэй чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. Тэрбээр “Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг цаг алдалгүй мэдээлж, иргэдэд хүргэж байсан та бүхэндээ баярлалаа” хэмээн талархал илэрхийлэв.
Засгийн газрын тэргүүн уулын оргил булаах хообийтойг уншигчид андахгүй байх. Тэрбээр Ерөнхий сайд болоод хамгийн анх авсан гэрэл зургаа сэтгүүлчдэд дурсгал болгосон юм. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр томилогдсоныхоо дараа тэрбээр Алтай таван богдын ноён оргилыг “эзэлж” хийморио сэргээсэн юм байна.
С.УУЛ