УИХ-ын байнгын хороодын дарга нарыг шинээр томилох ажил энэ өдрүүдэд өрнөж буй. АН-ын бүлгийн гишүүдийн даргалдаг таван байнгын хорооны дарга улиран ажиллахаар байгаа бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс даргалдаг байнгын хороод удирдлагаа өөрчлөх бололтой. Учир нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмонгийн оронд Ц.Оюунбаатарыг нэр дэвшүүлснийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж олонх нь дэмжсэн байна. Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгийн оронд Д.Батцогтыг дэвшүүлсэн нь ч олонхийн дэмжлэг хүлээжээ.