Сүүлийн үед гадаад улс оронд ажиллаж, суралцаж байгаа монгол иргэд эзэнгүйдэж байгаа талаар цөөнгүй мэдээлэл гарах болов. Энэ хэрээр төр, засгийн зүгээс хилийн чанад дахь иргэддээ анхаарал хандуулж чадахгүй байна гэх шүүмжлэл дагалддаг. Тэгвэл Серб улсаас нэг иргэнээ эх оронд нь авчирсан талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ. Уг иргэн танилынхаа урилгаар энэ оны есдүгээр сард тус улсыг зорьжээ.
Ар гэрийнхэн нь түүнийг хөдөлмөрийн мөлжлөгийн шинжтэй үйлдэлд өртсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу Гадаад харилцааны яамны Консулын газар Унгар улсад суугаа Элчин сайдын яамны холбогдох хүмүүст мэдээллийн дагуу судлах үүрэг өгсөн байна. Дипломатчид Эрүүгийн цагдаагийн газартай хамтран ажиллажээ. Уг иргэнийг өчигдөр өглөө эх оронд нь авчирсан байна. Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд тус улстай хил залгаа орших Серб улсыг хавсран хариуцдаг юм.
Б.УРАН