Арабын нэгдсэн Эмират Улсад өнгөрсөн оны эцсээр явагдсан өсвөрийн шатарчдын 2013 оны ДАШТ-д Монголын 39 хөвгүүд, охид 8-18 насны ангилалд оролцсоноос стандарт тоглолтын охидын 8 насанд “Хангарьд” спорт клубийн тамирчин Бат-Эрдэнийн Мөнгөнзул түрүүлсэн тамирчинтай ижил амжилт үзүүлсэн ч нэмэлт үзүүлэлтээр мөнгөн медаль хүртсэн.
Шагналт байруудад Багануурын Г.Маралгуа (8-р байр), “Орчлон” сургуулийн Э.Баасансүрэн (10) шалгарсан бол блиц тоглолтын төрөлд 1-р сургуулийн С.Билгүүн 6, “Урамтай” клубийн Е.Төгстөмөр, Б.Мөнгөнзул хоёр 8-р байр тус тус эзэлжээ.
121 орны 1841 тамирчин өрсөлдсөн энэ тэмцээнд МШХ-ны удирдлага, багш, дасгалжуулагч, эцэг эхийн төлөөлөл багтсан 70 хүний бүрэлдэхүүнтэй өнөр өтгөн баг оролцсон бөгөөд манай тамирчдын 29 нь 50-иас дээш хувийн амжилт үзүүлж чансаагаа дээшлүүлжээ. Медалийн хувь заяаг шийдсэн сүүлчийн өргийг сонирхоно уу.

ШИНЭ ОНЫ АНХНЫ ЧАНСАА ГАРЛАА
Олон улсын шатрын холбоо (FIDE) энэ оны эхний байдлаар гаргасан чансааг өмнөх үетэй нь харьцуулан үзүүлэв.
Дэлхийн шилдэг 10
Шатарчдын нэрс улс 2013-XII 2014-I
М.Карлсен Норвег 2872 2872
Л.Аронян Армен 2803 2812
Х.Накамура АХУ 2786 2789
В.Крамник ОХУ 2793 2787
В.Топалов Болгар 2785 2785
Ф.Карауна Итали 2782 2782
А.Грищук ОХУ 2783 2777
Б.Гельфанд Израиль 2777 2777
В.Ананд Энэтхэг 2773 2773
С.Карякин ОХУ 2758 2759
Монголын шилдэг 10
Шатарчдын нэрс цол 2013-XII 2014-I
Ц.Батчулуун ИМ 2528 2529
Б.Гүндаваа ИМ 2507 2507
Б.Мөнгөнтуул ОУМ 2440 2438
Д.Шаравдорж ИМ 2426 2426
Г.Мөнхгал ОУМ 2424 2424
Н.Баттулга ОУМ 2400 2400
У.Насанжаргал ФМ 2374 2374
Б.Хатанбаатар ИМ 2329 2368
М.Гүнбаяр ФМ 2367 2367
Т.Батчимэг ЭИМ 2357 2357
Дэлхийн шилдэг 100 эмэгтэй шатарчдыг Унгарын Ю.Полгар 2693, БНХАУ-ын Хоу Ифань 2629, Энэтхэгийн Х.Конеру 2613 чансааны оноогоор тэргүүлсэн бол манай Б.Мөнгөнтуул 42-д, Т.Батчимэг 100-д тус тус эрэмблэгдэв. Блиц тоглолтын шилдэг 100-г Х.Накамура 2879, С.Карякин 2866, Л.Аронян 2863, М.Карлсен 2837 үзүүлэлтээр тэргүүлж буй бол манай Б.Гүндаваа 2656-гаар 95-д оржээ. Чансаа нь бодогдсон 160 орны 41 нь 2500-гаас дээш үзүүлэлттэй байгаа бөгөөд ОХУ 2743-аар магнайлж Украин 2702-оор удаалсан бол Монгол улс (+3, 2419) 58-д жагслаа
Л.ТОГООХҮҮ