Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын шалгаруулалтын зургаа дахь улирал эхлээд байгаа. 2013 оны есдүгээр сард Монголын сэтгүүлчдээс тав дахь БАЛДОРЖ шагналтан төрсний маргаашаас сунгаа эхэлсэн. Сэтгүүлчдийн уралдаан энэ оны есдүгээр сар хүртэл үргэлжлэх учиртай. Өөрөөр хэлбэл ирэх намар бид дараагийн БАЛДОРЖ шагналтныг тосон авна.
Хоёр он дамнан үргэлжилдэг нэгэн улирлын шилдэг бүтээлийг, бүтээлийн эзнийг тодруулахын тулд Шүүгчдийн зөвлөл дор хаяж дөрвөн удаа шалгаруулалт явуулдаг. Уралдааны хаягаар сэтгүүлчдийн ирүүлсэн бүтээлийг гурван сар тутамд шүүн хэлэлцэж, шилдэг 10, түүний араас гэзэг даран нэхэж яваа дараагийн арван бүтээлийг тодруулан зарладаг билээ. Зургаа дахь удаагийн шалгаруулалтын эхний даваа оны өмнөхөн өндөрлөв.
2013 оны IXXII сард сэтгүүлчдийн туурвисан, уралдаанд сойсон бүтээлүүдээс хамгийн сайныг нь шүүгчид сонгож, тодрууллаа.
Эхний шатны онцлог юу байв? Юуны өмнө сэтгүүлчдийн, тэр дундаа за луусын идэвх нэлээд өрнөж буй нь анзаа рагд лаа. Эхний шалгаруулалтад цөөн сэтгүүлч оролцдог, “Балдорж” сангийн ажилтнууд хэвлэлийн редакцууд руу утасдаж, материалаа ирүүлэхийг сануулдаг, бүр сүүлдээ нэхэх шахуу авдаг байдал энэ удаа давтагдаагүй нь олзуурхууштай. Энэ шатанд нийт 33 сэтгүүлч 52 бүтээлээрээ оролцов.
Хоёр дахь онцлог нь тэдгээр бүтээлүүдэд улс төр, байгаль орчны сэдэвт нийтлэл зонхилж байв. Эрэн сурвалжлах буюу асуудал дэвшүүлсэн нийтлэлд сэтгүүлчид анхаарлаа түлхүү хандуулж буй нь анзаарагдлаа.
Гуравдугаарт, телевизийнхний оролцоо нэмэгдэх хандлагатай байна. Харин сэтгүүл, сайт, радио, долоо, арав хоног тутмын сонины төлөөлөл тун ядмаг байгааг дурдах нь зүйтэй байх. Дараагийн шатны шалгаруулалт гуравдугаар сард болно. Цаана нь зургаа, есдүгээр сарын шалгаруулалт хүлээж байна. Тиймээс оролцох, тэгэхдээ шилдгийн тоонд багтах зорилго тавь сан хэсгийнхний хувьд бүтээлийнхээ чанар чансааг улам чамбайруулах, эхний шатанд хараахан оролцож чадаагүй нь эрэл хайгуулдаа эртхэн мордох, зүтгэж хичээх, үгээ шившиж, үзгээ хурцлах цаг хангалттай байна гэсэн үг.
Гэхдээ сэтгүүлч хүнд алгуурлах, маргааш гэж хойш тавих нь ямагт гарз дагуулдаг, бүтээлийн үнэ цэнэ буурах шалтгаан болдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Ингээд эхний шатны шилдгүүдийг танилцуулъя

“ШИЛДЭГ АРАВ”-ын араас жагссан дараагийн аравт (байр эзэлсэн дарааллаар)
11. Д.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр” сонин “Цэнхэрийн голын эрэг дээр алтны уурхай амилжээ”, “Австраличууд 500 сая, бид 50 сая” нийтлэл
12. Д.Бямбацэцэг МҮОНТ “Тод чонынхны тохуурхал”, “Хайрга үйлдвэрлэхэд халхавч хэрэгтэй юү” нэвтрүүлэг
13. Ж.Гангаа “Өдрийн сонин” “Урьд цагийн анд Хойд Солонгос” минь тэмдэглэл
14. Г.Цолмон “Өнөөдөр” сонин “Зайсангийн газрыг сайд, компанийн захирлууд луйвардаж, прокурор тэднийг хаацайлжээ”, “Д.Амарсайхан Петро Чайна Дачин Тамсагийнхантай хуйвалдаж газрын тосны тайлан хуурамчаар үйлдсэн үү” эрэн сурвалжлах нийтлэл
15. П.Алтанцэцэг МҮОНТ “Хошуу цагаан нутаг минь” нэвтрүүлэг, “Би монгол хүн” хөрөг
16. С.Туул “Өнөөдөр” сонин “Амьгүй албат” цуврал нийтлэл
17. Д.Гансаруул “Өдрийн сонин” “Газрын холоос цайвалзах миний нутгийн бараа юу даа...” нийтлэл
18. С.Гандөл “Үндэсний шуудан” сонин “Нэг удаа урвасан хүн хоёр дахиа урвах нь амархан” нийтлэл
19. Д.Нарантуяа МҮОНТ “Зөв зам” зохиогчийн хөтөлбөр, “Мартагдсан хүмүүс” цуврал нэвтрүүлэг
20. Л.Батцэнгэл “Өдрийн сонин” “Б.Лхагвасүрэн: Аавынхаа дуулдаг байсан “Баян Монгол” дууг одоо би сонсож чаддаггүй”, “Т.Галсан: Тэр сайхан охи