Хийх арга
Тал халбага (цайны) давс, нэг халбага элсэн чихэр, исгэгч, содыг 250 гр бүлээн усанд уусгасны дараа гурилыг зуураад таглаж, 20 минут амраагаад нухна. 20 минутын дараа дахин нухаад таглаж тавиарай. Зуурмагийг элдэхээс өмнө 20-30 минут амраах учиртай. Элдэхээсээ өмнө нухвал хөөлт нь бууж, хатуу болдгийг анхаараарай. Шанзны үндсэн орц болох загасны махыг яс, хайрснаас нь салгаж, жижиг шоо хэлбэртэй хэрчинэ.
Бөөрөнхий сонгино, сармисыг жижиглэн хэрчээд ургамлын тосонд шараад нимгэн хэрчсэн мөөг нэмээд усгүй болтол нь үргэлжлүүлэн хуурна. Бага зэрэг ургамлын тостой хайруулын тавгийг 180 хэм халаагаад махыг 6-10 минут шараад дээр бэлтгэсэн ногоонуудаа хийгээд, давс, перцээр амталж, хөндлөнгөөр нь хэрчсэн ногоон сонгино нэмээд сайтар хутгаарай. Энэ бүгд дээр цөцгийн хийхэд шанз бэлэн болно. Шарах шүүгээний тавцан дээр пергаментан цаас дэвсээд элдсэн гурилыг зурагт заасны дагуу тавиад голд нь шанзыг зулаад, дугтуй хэлбэртэй бооно.
Өндөгний шар, цагаан уургийг нэг болтол нь сайтар хутгаад, зуурмаг дээр түрхэнэ. Ингэх учир нь шарах явцад пирог алтан шаргал өнгөтэй болно. Үүнийгээ 180 хэм халаасан шарах шүүгээнд 40 минут болгоорой.
.jpg)