УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, Засгийн газрын гишүүний “давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гиш үүн Д.Эрдэнэбат “УИХ-ын сонгуульд аль ч нам, эвсэл олонх болоог үй нөхцөлд Засгийн газрын гишүүний гуравны хоёроос ихгүй нь УИХ-аас сонгогдож болно” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь олонхийн дэмжлэг хүлээсэн юм. Мөн сонгуулийн дүнгээр олонх бүрдсэн нөхцөлд Засгийн газрын гишүүдийн 50-иас илүүгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болох тухай заалтыг ч дэмжив. Харин МАН-ын бүлгийн гишүүд ерөнхий чиг үүргийн яамыг толгойлж буй сайд нь УИХ-аас сонгогдож болно гэсэн саналыг дэмжсэн. Харин хуулийг 2014 оны долдугаар сарын 1-нээс мөрдөх гэх заалт олонхийн дэмжлэг хүлээсэнгүй.
Сайдыг “дан дээлтэй” болгох хуулийн төсөл эцсийн хэлэлц үүлэг гэхэд дүрээ хувиргаж мэдэх нь. Уг төслийг маргааш нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Мөн хурууны хээгээр ирц бүртгүүлэх хуулийн төслийг санаачлагчид нь татлаа. УИХын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай эл төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр үүнийг улам боловсронгуй болгох шаардлагатай гэх санал, шүүмжлэл өрнөснөөс ийм шийдвэрт хүрчээ. Тиймээс ч Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Төслөө татсан нь ухарч байгаа хэрэг биш, илүү боловсронгуй, өргөн агуулгатай болгож оруулж ирэх гэж байна” хэмээн тайлбар хийлээ. Энэ нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нарын тус тусдаа өргөн мэдүүлж, өмнөх хэлэлцүүлгийн явцад нэгтгээд байсан төсөл юм.