Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нар Засгийн газраас санаачлдан боловсруулсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өчигдөр өргөн барилаа.