Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Спикерт өргөн барьжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Үндэсний их баяр наадмын тухай хууль баталснаар далай аварга цол “төрсөн”. Үндэсний бөхийн цолны чимэг байсан төдий байсан зүйлийг Төрийн тэргүүний зарлигаар олгодог цол болгосон заалт нь Р.Гончигдорж гишүүний санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой.
Өөрөөр хэлбэл, үндэсний бөхийн хөгжил өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн их болсон үед далай аварга цол олгож байгаа нь дархан аварга төрөх боломжийг хомсдуулж байна гэж үзсэн аж. Тиймээс далай аварга цолыг олгодоггүй болгохоор төсөлд тусгажээ.