УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Зөвхөн Ерөнхий сайд л УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болох юм гэсэн агуулгаар анх орж ирсэн эл төслийг холбогдох Байнгын хороогоор хэлэлцээд Засгийн газрын бүрэлдэхүүний 50-иас илүүгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болно, ингэхдээ ерөнхий чиг үүргийн сайд нь УИХ-ын гишүүн байхаар олонхийн санал аваад буй. Мөн хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөхөөр санал гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийлсэн юм.
.jpg)
Д.Ганбат: -Ухаалаг төртэй болох алхмыг нэг өдрийн ч болов өмнө хэрэгжүүлэх нь зүйтэй. Хуулийн хэрэгжих хугацааг наана байхаар тусгаж болох уу?
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: -Энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан. Хуулийн мөрдөж эхлэх хугацааг 2016 оны долдугаар сарын 1-нээс гэж төсөл санаачлагч хэлсэн. Ухаалаг төрийн санаачилгыг ч мөн Ерөнхийлөгч өрнүүлж буй. Тэгэхээр эдгээр төсөл, хөтөлбөрийн санаачлагч нь нэг хүн гэдгийг анзаарах нь зүйтэй болов уу.
Ц.Даваасүрэн: -Энд Үндсэн хуулийн заалт үлдэх гээд байна. Үндсэн хууль дахь сайд “давхар дээлтэй” байж болно гэсэн заалтыг авчихаж болох уу?
А.Бакей: -Үндсэн хуультай харшлах зүйл байхгүй гэж бодож байна.
Д.Оюунхорол: -УИХ-ын даргад ганцхан санал тавимаар байна. Парламентад сууж байгаа 17 сайд Ашиг, сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу энэ удаагийн санал хураалтад оролцохгүй биз дээ. Энэ хуульд “УИХ-ын гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзана” гэсэн заалт бий. Энэ тухайгаа бичгээр мэдэгдсэн байх ёстой. Сонирхлын зөрчилтэй гишүүдийг яг одоо санал хураалтад оролцохгүй байлгаж болох уу. Оюутны тэтгэлгийн 70 мянган төгрөгийг хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бид хоёрыг хөтлөлцүүлээд хөөгөөд гаргаж байсан. Сайд нар татгалзаж чадахгүй бол энэ хуулийг батлах хэрэгтэй ч юм уу.
УИХ-ын дарга З.Энхболд: -МАН-ын бүлгээс ийм агуулгатай албан бичиг надад үдийн цайны завсарлагаанаар ирүүлсэн. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу санал хураалтад оролцох уу, үгүй юү гэдгээ сайд нар сайн дураараа шийдэх ёстой. Санал хураалтын өмнө гишүүн сайд нарт сануулна. Сайд нарт бичиг илгээсэн байгаа. Буцаж мэдэгдэх үүрэгтэй.
А.Бакей: -Сайд бол Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу УИХ-ын гишүүний давхар ажил хийж бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа. Үүнийг шууд ашиг сонирхлын зөрчил гэж үзэхгүй байна.
М.Батчимэг: -Энэ хуулийг мөрдөж эхлэх хугацаатай холбоотойгоор улс төрийн тогтвортой байдлын талаар ярьж байгаа. Энд Засгийн газар шууд огцрох тухай асуудал яригдаж байгаа гэж ойлгохгүй байна. Учир нь Байнгын хорооны хурлаар Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь УИХ-ын гишүүн байж болох санал дэмжигдсэн шүү дээ. Нөгөө талаас 2016 он болон түүнээс цаадхыг харвал сонгуулийн дараах улс төрийн хүчнүүдийн харьцаа иймэрх үү байхаар харагдаж байгаа. Тэгэхээр өнөөд өр тогтвортой байдлаа хадгалж байвал 2016 оноос хамаагүй гэсэн зөрчил яваад байгаа юм биш үү. Сайдаар ажиллах хэмжээний туршлага, мэдлэгтэй хүн УИХ-ын хэдэн гишүүнээр хязгаарлагдахг үй гэж бодож байна. Хүний нөөцөө бүрэн дүүрэн ашигласан улс орон хөгждөг гэдэг. Энэ танхимд манай намын гишүүдийн сууж байгаа жигүүрийн толгой хэсэгт хамгийн олон удаа сонгогдсон туршлагатай гишүүд суудаг. Гэтэл эдгээр суудал ихэнхдээ эзгүй, хоосон байдаг. Үүнийг дагаад УИХ-ын нэр хүнд унадаг. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй юм биш үү.
А.Бакей: -2016 оноос хойш хамаагүй гэсэн ойлголт байхгүй. Ядаж 50 хүртэл хувиар хязгаар тавьж байгаа нь дэвшил. Ингээд санал хураалт явуулах болоход АН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авснаар сайдыг “дан дээлтэй” болгох хуулийн төсөл дахиад л тодорхойгүй байдалд үлдлээ.
Б.НОМИН