УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллийг сонсож, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэсэн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Бүлгийн гишүүд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. МАН-ын бүлгийн завсарлага дуусмагц УИХ-аар дахин хэлэлцүүлэх саналтай байна. Мөн НӨАТ-тай холбоотой хуулийн төслийг дэмжиж байна” гэсэн юм. Гэхдээ Үндсэн хуулийн 38 зүйлд Улсын төсөвтэй холбоотой аливаа хуулийн төслийг Засгийн газар өргөн барина гэж заасны дагуу зөвхөн Засгийн газраас өргөн барьсан хувилбарыг УИХ-аар хэлэлцэнэ. Тиймээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачилсан НӨАТ-ын босгыг нэмж, 200 саяар тогтоох агуулгатай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэдгийг мэдэгдэв.
Энэ үеэр сэтгүүлчид сайд нарын “Давхар дээл”-ийг тайлах тухай хуулийн төслийн талаар асуусан боловч С.Одонтуяа “АН-ын бүлэг энэ асуудлаар ирэх пүрэв гариг хүртэл завсарлага авсан. Асуудлыг ажлын тав хоногийн хугацаанд хэлэлцэнэ” гэхээс өөр тоймтой хариу өгсөнгүй. Тэрбээр УИХ-ын эмэгтэй гишүүд Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидэд санал хүрг үүлсэн талаараа дурдсан. Тэд татварын байцаагч эмэгтэй нэгнийгээ хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболдыг төрийн албан хаагчийн ёс зүйгээ дээдэлж чадааг үй гэж үзэж байгаа тул албан тушаалаас нь чөлөөлөх шаардлагыг гурав хоногийн өмнө хүргүүлсэн юм байна. Яамны зүгээс тэдэнд тодорхой хариу ирүүлээгүй байгаа аж.
Д.ЦАЦРАЛ