Промон трейд” ХХК нь Баянгол дүүргийн “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ” байгууллагаар шалгарлаа.
120 оронд 7000-аад салбар дэлгүүртэй Италийн “UNITED COLORS BENETTON” брэндийг Монгол улсад оруулж ирээд 4-хөн жил ажиллаж байгаа ч нийгмийн хариуцлагаараа тэргүүлэгч болж чаджээ. Өдгөө гурван салбар дэлгүүртэй бөгөөд Benetton -1 дэлгүүр нь Баянгол дүүргийн 3-р хорооллын худалдааны гудамжинд байрлаж байна.
“Промон трейд” ХХК нь ажилтан албан хаагчиддаа, хороо дүүрэгтээ болон нийгэмдээ чиглэсэн сайн дурын, халамжийн үйл ажиллагааг өргөнөөр зохион байгуулдаг уламжлалтай.
Тухайлбал: Байгуулагдсан цагаасаа эхлэн Хавдар Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд болон өндөр настнуудад тэмдэглэлт баярын өдрүүдээр бэлэг барьж мөнгөн тусламж үзүүлсэн. Батсүмбэр дэх Ахмадын асрамжийн газрынхан, Баянхошуу Зүүнсалаанд байрлах Хүүхдийн асрамжийн төвийн асран хамгаалуулагчдыг дулаан хувцсаар хангасан. Мөн 2013 оны сүүлээр төрсөн ихэрүүдийг 0-12 нас хүртэл нь 12 жилийн турш хувцаслах эрхийг гэдгийг дурдахад та бүхэн хэпийнэ сонссон байгаа биз.
“Промон трейд ” ХХК нь Урлаг соёлын хүрээнд мэргэжлийн олон зураачдыг хамруулсан “Монгол зураач” төслийг 2 удаа зохион байгуулж, уралдаанаас шалгарсан 364 зураачийн бүтээлийг “Unexplored Territory” болон “Mongolia: Spirit of the Gobi” ном болгон Италид хэвлүүлсэн.
Тус ном нь монгол, англи, итали гурван хэл дээр зураач нарын CV –тэй хэвлэгдсэнээрээ онцлог бөгөөд Монголын зураачдыг дэлхийтэй холбон олон улсын түвшинд бүтээлээ таниулах боломж олгосон явдал байлаа.
Дашрамд дуулгахад уран зураачдын 12*10 см-ийн хэмжээтэй жижиг бүтээлүүд Италийн Венеци хотын “Imago Mundi” –ийн галерейд гарч байдаг билээ.
Мөн тус компанийн дүүргийн хэмжээнд хийсэн нэгэн чухал ажил нь камержуулалт байлаа. Benetton дэлгүүрийнхээ гадна талд хамгийн сүүлийн үеийн камер болох 360 градуст эргэдэг камер суурилуулснаар 300 метрийг зайг бүрэн хянах боломжтой болсон. Энэ нь хулгайн гэмт хэргийн гаргалтыг багасган авто замыг зөрчил, аваар ослыг хянах зориулалттай юм.
Энэ ажлыг Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас сайшааж байсан бөгөөд “Промон трейд” ХХК-ийн уриалгаар бусад хувийн аж ахуй нэгжүүдтэйгээ хамтран 3-р хорооллын худалдааны гудамжийг “Аюулгүй худалдааны гудамж” болгохоор хамтран ажиллана гэдгээ ч Баянгол дүүргийн засаг дарга Н.Оросоо “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ” байгууллага шагналыг гадуулахдаа хэлж байсан юм.
“UNITED COLORS BENETTON” дэлгүүрийн хаяг: 1. III хороолол 2. Зайсан 3. Вива сити
Утас: 88115458, 89110009