МАН-ын гишүүд их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 121 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд мэндэлж, 1921 онд Ардын хувьсгалыг эхлүүлж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан төдийгүй МАН-ыг үүсгэн байгуулагчдын нэг юм. Цэцэг өргөх ёслолд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Я.Содбаатар, Д.Дэмбэрэл, Б.Бат-Эрдэнэ нар болон гишүүд, дэмжигчид, жирийн иргэдийн төлөөлөл оролцов.