Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийн тушаалаар хуульчдын тангараг өргөх ёслол орон даяар анх удаа боллоо. Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны морин цагаас улс даяар даган мөрдөж эхэлсэн түүхтэй тул тэд энэ өдрийг сонгожээ.
Улсын хэмжээнд 4500 гаруй хуульч төрийн манаанд зөв сэтгэлээр “зогсохоо” илэрхийлсэн нь уг үйл ажиллагааны онцлог байв. Тэдний 2000 гаруй нь нийслэлд, үлдсэн нь тухайн аймаг, сум дундын шүүх байранд тангараг өргөжээ.
Ч.ЗУЛ