Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт гурван асуудалд ихэд анхаарч ажиллажээ. Газар тариалангийн салбарын бодлого боловсруулах, утаа бууруулах, нүүрсний экспортод санаа тавьснаа тэрбээр өчигдөр болсон “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр ярив.
Өнгөрсөн онд манай улс 18 сая тонн нүүрс экспортолсон бол энэ онд 34 сая тонныг гаргахаар төлөвлөж буй аж. Сэтгүүлчид Ерөнхий сайдаас сонирхсон зүйлээ асуулаа.
-Шатахууны үнэ нэмэгдчихлээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр дууссантай холбоотой юу. Мөн Буянт-Ухаа хороололд байр захиалах гэтэл аль хэдийнэ дууссан байна гэх мэдээлэл гарсан.
-Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгж үүлсний дүнд шатахууны үнийг тогтвортой байлгаад зогсохгүй 50 төгр өгөөр бууруулсан. Гэхдээ 10-20 төгр өгөөр үнэ хэлбэлзэж болно, үүнийг Засгийн газар хянахгүй гэдгийг хэлж байсан. Харин 90 төгрөгөөр нэмэгдэх шалтгаан байхгүй. Буянт-Ухаа хорооллын 1300 орон сууцанд зорилтот бүлэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу хосыг түлхүү хамруулах бодлогыг Засгийн газар баримталж байна. Маргааш (өнөөдөр) болох Засгийн газрын хуралдаанаар холбогдох журмыг батална. Үүний дараа тодорхой болно.
-Төсвийн тодотголыг хэзээ өргөн барих вэ?
-2014 оны төсөвт царцаасан объектуудад хийсэн аудитын дүгнэлтийг өнөөд өр Засгийн газар ирүүлж байна. Ирэх долоо хоногт уг дүгнэлт дээр ажиллаад төсвийн тодотгол боловсруулна. Хаврын чуулганаар хэлэлцэн батлах байх.
-Эрчим хүчний салбарын үнийг энэ оны эхнээс зах зээлийн горимд шилжүүлэх тухай УИХ-ын 72 дугаар тогтоолыг Засгийн газар хэзээ биелүүлэх вэ?
-Уг нь зах зээлийн эдийн засагтай оронд үнэ чөлөөлсөн байдаг. Гэвч Монгол Улсын хувьд үнийг шууд чөлөөлөх боломж алга. Үе шаттай ажиллаж байна.
С.ТУУЛ