БНСУ-д эмчлүүлж буй намын даргатайгаа золгохоор МАХН-аас 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй нүсэр баг саяхан тус улсыг зориод ирсэн. Н.Энхбаярын биеийн байдал хэвийн, харьцангуй сайжирч байгаа бөгөөд эмчлүүлэхийн хажуугаар бурхны гүн ухааны “Очроор огтлогч” судрыг орчуулж байгаа гэнэ. Намын нөхөдтэйгээ тэрбээр уулзалт хийж, өнөөгийн улс орны цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцсан аж. Түүнийг хэзээ мөдгүй эх орондоо ирэх гэж буй тухай яриа гарсан. Эд эсийн хямрал тийм амар эмчлэгддэггүй аж. Тиймээс эх орондоо ирэх хараахан болоогүй аж.
МАХН-ынхан намын даргынхаа биеийн байдлын талаар болон цаг үеийн зарим асуудлаар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Тус намынхан 21 аймагт “Шударга ёсны аян” зохион байгуулах гэж буй. Үүнийхээ дараа намын Их чуулганаа хуралдуулахаар төл өвлөж байгаа гэнэ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Их чуулганы товыг бид хараахан зарлаагүй байна. Дөрөвдүгээр сард хуралдуулна гэсэн урьдчилсан төлөвлөгөө байсан. Гэхдээ тодорхой шалтгаанаар энэ чуулганы үйл ажиллагаа хойшлох нөхцөл байдал үүссэн. Учир нь бид наана нь 21 аймагт ажиллана.
Мөн намын даргын биеийн байдалтай холбоотойгоор Их чуулганы товыг Бага чуулганаар зарлана. Намын Их чуулганд Н.Энхбаяр дарга ирж оролцох хүсэлтэй байгаа. Нөгөө талаар Чуулганд ирж оролцох болов уу гэсэн хүлээлт намын гишүүдэд бий” гэв.
Г.ГЭРЭЛ