Монголын ногоон нам, МАН болон иргэний зарим хөдөлгөөн хамтран өчигдөр Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал хийлээ. Нийслэлийн ИТХ-аас Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгон өөрчилсөн тогтоол баталсан. Үүнд Сүхбаатар жанжны хөшөөг нүүлгэх тухай заалт байхгүй аж. Гэтэл сүүлийн үед хэвлэлээр “Чингисийн талбайд Сүхбаатарын хөшөө байх нь зохимжгүй учраас нүүлгэнэ” гэсэн утгатай мэдээлэл тарах болсныг дээрх нам, иргэний хөдөлгөөнийхөн эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм.
Ардчилсан хувьсгалыг эхлүүлэх, ялахад гол хувь нэмэр оруулсан жанжныхаа хөшөөг авч хаявал түүхээ үгүйсгэсэнтэй ижил явдал болно гэж тэд үзэж байна. Хэрэв дээрх хөшөөг нүүлгэх юм бол МАН, МНН болон иргэний хөдөлгөөнүүд хамтарч эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах аж. Энэ тухай шаардлагаа тэд өнөөд өр Нийслэлийн ИТХ-д хүргүүлэх юм байна.
С.УУЛ