УИХ-ын 2012 оны сонгуулиас хойш болсон шат шатны сонгуульд дараалан өвдөг шороодсон МАНын ир, хурд саарч, шокноос гарч амжааг үй байхад “Ардчилсан дарангуйлал” нийгэмд бага багаар нутагших төлөвтэй. Ам.доллар төгр өгийг сульдааж, зах зээлд бараа бүтээгдэх үүний үнэ өсөж, иргэдийн амьжиргаа өдр өөс өдөрт дордож буй. Төрийн алба эрх баригч намын албан тушаалын бялуу хуваалт, гишүүдээ суурьшуулах агуулах болон хувирав.
Ерөнхий сайдаасаа эхлэн Үндсэн хууль болон бусад хууль зөрчсөн томилгоо хийж, төрийн чадварыг сульдаатай хүүхэд шиг сүүмийлгэв. Монголчуудын найдвар тавьж байсан Оюутолгойн бүтээн байгуулалтын хувь заяа бүрхэг, “Эрдэнэс- Тавантолгой” компанийн ирээдүй эргэлзээтэй болсон. Дэлхийн 144 орныг багтаасан өрсөлдөх чадварын индексийн дараалалд 2012 онд 93 дугаар байрт бичигдсэн Монгол Улс 2013 онд 107 дугаарт жагсаж, макро эдийн засгийн тогтвортой байдал “бишэдсэн” хамгийн муу 18 орны тоонд багтсан гээд улс орны хувь заяатай холбоотой сайнг үй мэдээлэл хөвөрч байхад Монголын улс төрд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх учиртай Ардын намаас сөрөг хүчний ямар ч шинж тэмдэг илэрсэнгүй.
Төр барьж асан туршлага, мэдлэгээрээ эрх баригчдын гаргаж буй алдааг засаж, сайныг дэмжих чадвар УИХ-д 28 суудалтай энэ намд уг нь баймаарсан. Гэвч тус намынхан эрх баригчдын алдаа, оноог дорвитойхон шүүмжлэх зориг зүрх дутаж байгааг үйл явдлууд харуулсаар байгаа. МАН-ын хувьд алдсан нэр хүндээ сэргээж, олны дэмжлэг авч болох анхаарал татсан үйл явдал улс төрд цөөнгүй өрнөж байна. Сүүлийн жишээ дурдахад, сар шинийн өмнө УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан “Дан дээлтэй болгох” хуулийг дорвитойхон бариад авсан бол Н.Алтанхуягийн Засгийн газрыг буулгаж болохоор байлаа. Нийгэм, эдийн засгийг доройтуулж байгаа Шинэчлэлийн Засгийн газарт өгсөн Ерөнхийлөгч, түүнийг дэмжигч АН-ын бүлэглэлүүдтэй хүч хавсрах арга тэдэнд дутсан нь энэ. Сөрөг хүчнийг ийн зүүрмэглэж байх зуур эрх баригчид гялалзсаар байгаа. Н.Алтанхуягийн танхим эдийн засаг хэвийн, бараа бүтээгдэхүүний үнэ нийгмийг хямраах хэмжээнд очоогүй. Засгийн ажлыг зорилготойгоор “чимхэж” байгаа муу мэдээнээс хол бай гэсэн ухуулгаар олны тархийг угаах ажлыг түргэвчилж, үүнтэй зэрэгцэн өрсөлдөгч улс төрийн хүчнийхээ нэр хүндийг “шаварт унагах” санаагаа бас мартаагүй.
Засгийн эрхээс буусан Ардын нам өнгөрсөн зун дотооддоо нэлээдгүй бужигнаж авсан. Улс төр унтсан халуун зуныг сэрээсэн тус намын залуучууд МАН-д шинэчлэл хийнэ гэдгээ мэдэгдэн, удирдлагаа огцруулна, иж бүрэн бодлоготой болно, энэ ажлыг яаралтай хийх ёстой хэмээн ханцуй шамлаж байв. Залуучууд санасандаа хүрсэн ч “акулууд” нь тийм амар бууж өгөхгүй гэдгээ харуулж, залуусынхаа сэтгэлийн хөөрлийг “Даргыг хэт шүтсэн хуучинсаг арга барилаа гээнэ. Боловсон хүчний бодлогод гаргасан алдаагаа засаж, намд мэдлэг боловсролтой, олны итгэл даасан, улс төрийн ноён нуруутай шударга залуусыг татна” гэдэг үгээр хуурч бас “Өнөөдрөөс улс төрийн хат суугаагүй, үзэл бодол, үнэт зүйлсийнх нь чиг тогтоогүй, ажил амьдралын туршлагагүй, дарга нарын цүнх сав барьж дээшээ гарах мөрөөдөл тээсэн шинэ цагийн амбицтай залуусаас сална” гэсэн байр сууриар чимхээд авсан юм. Намын удирдлагыг өөрчлөх асуудал ийн эрчээ авч, аравдугаар сард Их хурлаа хуралдуулсан Ардын нам Сү.Батболдоос тамгаа хураан, УИХ-ын дэд дарга М.Энхболдод өгч, Б.Занданшатарыг Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаас буулган яруу найрагч Ж.Мөнхбатыг оронд нь залсан билээ. Энэ баг нам доторх фракц, бүлэглэлийн ашиг сонирхлыг тэнцүүлж, намыг сөрөг хүчний байр сууринд жинхэнэ утгаар нь аваачна гэсэн.
Цаг хугацаа өнгөрч, иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож буй ч Ардын намын дарга М.Энхболд, УИХ дахь намын бүлэг сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж, нийгмийг өмгөөлж нэг удаа ч болов зангарагтайхан үг дуугарсангүй. Ир нь мохож, зориг нь мөхсөн Ардын намаар сураг ажиг тавибал УИХ дахь гишүүд нь хаа нэгтээ хөдөө орон нутагт ажиллаж, сайт, сонинд энэ тухай алгын чинээ мэдээ нийтлүүлсэн шиг сууна. Намын дарга нь хурдан морь эргүүлж, алдарт уяач цол хүртээд авав. Яруу найрагч, залуухан генсек нь шийдвэр нь хэрэгжих найвдар маруухан хурал зарлачихаад өрөөндөө тухалж суудаг гэх. Цагтаа албан тушаал горилсон амбийц ихтэй түшмэдийн хөлд дарлуулж, хандив, санхүүжилтээр тасарч байгаагүй Тусгаар тогтнолын ордноор орж гарах, намаа гэх сэтгэлтэй гишүүдийн тоо цөөрч, улс төрийн халуун тогоонд санаа оноо нэмэрлэж байх учиртай лидер, олны танил эрхмүүдийн сураг алдарчээ. Тэр ч бүү хэл намаа өөд нь татаж, яавал дахин сонгогчдын итгэл хүлээсэн хүчирхэг улс төрийн хүчин болгох вэ хэмээн шаагиж асан залуус ичээндээ орсон байх юм. Өөрчлөлт ярьж, өмнөхөө баллуурдсан залуучууд албан тушаал, амбиц хөөцөлдсөн “жараахай” гэдгээ үүгээр нотлов бололтой. Үүнтэй зэрэгцэн Ардын намыг шинэчлэх тухай яриа бөхөж эхлэв.
Сүр дуулиантай өрнөсөн Их хурлынхаа үеэр тус намынхан намын дотоод эв нэгдлийг сахиж, хүн амын дийлэнх хэсэг болох залуучуудыг татаж, гишүүд дэмжигчдээ идэвхжүүлж, сонгогч олон түмний гүнд орж, зүрх сэтгэлд нь хүрч ажиллана гэцгээж байсныг санаж байна. Түүнчлэн боловсон хүчний дүрэм, журам бодлогодоо өөрчлөлт оруулж, Ардын намын нэр хүндийг унагахад чухал үүрэг гүйцэтгэсэн найз нөхөр, нутаг нуга, садан төрөл, бизнесийн холбоо, сүлбээнээс сална гэсэн. Гайхалтай нь МАН-ынхан зоригтой ярьж байсан шигээ зорилготой хөдлөх тун дургүй байгаа бололтой. Ийн мунгинаж суугаа Ардын нам сөрөг хүчин байж чадахгүй гэдгээ харуулав. Байдал энэ хэвээр үргэлжилбэл 2016 оны УИХ-ын сонгууль тус намд гэрэл гэгээтэй үр дүн дагуулахгүй нь тодорхой. Харин ч УИХын гишүүн Ө.Энхтүвшингийн тамгаа өгөхдөө хэлсэн “УИХ-д олонхийг бүрдүүлсэн АН эрх мэдэл давуу талаа ашиглаж МАН-ыг улс төрийн хүчнийх нь хувьд түүхийн тавцангаас арчих нь” гэсэн гомдол биеллээ олж мэдэх юм.