“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өчигдөр болж, Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Шатахуун импортлогчидтой байгуулсан Үнэ тогтворжуулах хөтөлбөр үргэлжлэх үү. Хотын захын дүүргүүдэд АИ-92 шатахуун тасалдсан байна.
-Хөтөлбөр үргэлжилнэ. Гэхдээ шатахууны үнийг “Есийн тос” гэдэг шиг барих боломжгүй. 10-20 төгрөгөөр үнэ хэлбэлзэхийг Засгийн газар хариуцахгүй гэдгийг би мэдэгдсэн. Ингэж хэлснийг минь мушгиад “10-20 төгрөгөөр нэмсээр 100 төгрөгөөр өсгөж болох юм байна л даа” гэсэн яриа гарсан байна лээ. Тийм юм байхгүй. Хомсдол үүсээгүй. Хэрэв байгаа бол зохиомлоор хомсдол үүсгэж байгаа.
-Гэхдээ амьдрал дээр АИ-92 тасарсан байна шүү дээ?
-Амьдрал баян. Та нар яагаад мэргэжилтнүүдийн үгэнд итгэдэггүй юм бэ. Хаана, ямар компанийн ШТС-д АИ-92 шатахуун тасарсан байна гэдгийг өдөр, байршилтай нь тодорхой хэлмээр байна.
-Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагааг хэзээ үргэлжлүүлэх вэ. Үүнээс хамаараад манай эдийн засагт асуудал үүсэж байгаа, төсвийн орлого тасалдах нь гэсэн мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ?
-Одоо Оюутолгойд манай Засгийн газраас хамааралтай зүйл байхгүй. Том хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийнхон эргэлзсэн байдалтай, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг ажиглаж байна. Үүнийг харж байгаад далд уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Төсвийн орлого тасалдаагүй. Би “Хэрэгтэй, хэрэггүй зүйл гаднаас авахаа болиоч” гэж хэлсний дараа харин ч импортын урсгал буурсан байна лээ.
-“Буянт-Ухаа” хороололд байр захиалах хүмүүсийг ТҮЦ машинаар бүртгэж эхэлсэн. Гэвч уг машин зарим иргэний хурууны хээг танихгүй байгааг яаж шийдэх вэ?
-ТҮЦ машин төрийн хүнд суртлыг арилгаж, иргэдэд үйлчилгээг ойртуулсан учраас том дэвшил. Тэгээгүй, хуучнаараа бүртгэсэн бол одоо “дайн” болж байгаа. Зарим иргэн “Интернэтээр захиалга авахгүй яасан юм, гэрээсээ, ажлаасаа бүртг үүлчих байсан” гэж буй. Өөрийн гэсэн байртай болохын тулд нэг удаа суудлаасаа ховхроод ТҮЦ машиныг зорьчиход юу нь болохг үй байх вэ. Иргэд ТҮЦ машинд нэг удаа бүртгүүлээд, анкет бөглөчих юм бол түүнтэй холбоотой бичиг, баримтуудыг бид цахим хэлбэрээр татаж аваад, бүртгэлийн сан үүсгэчих давуу талтай юм.
-Засгийн газрын ХЭГ-ын дарга асан Солонгыг ажлаас нь үндэслэлг үй халсан байна, буцааж ав гэсэн шүүхийн шийдвэр гарсан байна лээ. Одоо түүнийг ажилд нь буцааж авах уу?
-Шүүхийн шийдвэрийн тухай би ярьдаггүй юм.
-Төсөвт олон барилгын хөрөнгийг царцаасантай холбоотойгоор ирэх сарын 1-нээс замын ажил эхлэх боломжгүй болсон тухай салбарын сайд нь ярьсан байна.
-Замын ажил хугацаандаа эхэлнэ. Өнгөрсөн онд замын салбарт 500 гаруй тэрбум төгрөг хуваарилсан. Ажил нь мөнгө, эзэнтэйгээ байгаа, энэ онд үргэлжилнэ. Харин Говь-Алтайн болон Завханы 100 гаруй км зам эзэнгүй, төсөвгүй байгаа. Үүнийг Концессийн гэрээгээр шийднэ.
С.ТУУЛ