Орц :
Тахианы цээж мах-1 кг
Сармис-3 хумс
Цагаан гаа-2 гр
Амтат жүрж-1 ш
Ус, эсвэл тахианы шөл-400 гр
Зөгийн бал-хоолны халбагаар 2
Шар буурцагны цуу-50 гр
Крахмал-2 гр
Цөцгийн тос-10 гр
Чидуны тос-10 гр
Цагаан будааны хүчил-10 гр
Амтат жүржийн ундаа-100 гр
Хийх арга: Хайруулын тавагт цөцгийн тос хийж 180 хэмд халаагаад, хальснаас нь салгаж, цэвэрлээд, шоо хэлбэртэй хэрчсэн тахианы махыг 4-6 минут шарна. Үүн дээрээ амтат жүржийн ундаа, ус нэмээд, таглаж таван минут жигнэсний дараа будааны хүчлийг хийгээд галаа багасгана. Зөгийн бал, цууг сайтар хольж, жижиглэн үрсэн сармис, цагаан гааг нэмээд хутгаарай.
.jpg)

Энэхүү сүмсийг тахианы махан дээр нэмээд 10 минут жигнэнэ. Үүний дараа крахмал хийж сайтар хутгаад хоёр минут болгоход шөл нь өтгөрнө. Хоол бэлэн боллоо. Таваглаад гүнждийн үр, хярж хэрчсэн ногоон сонгино цацвал илүү үзэмжтэй харагдана.
Энэхүү хоолыг цагаан будаа, гоймон, төрөл бүрийн ногооны хачиртай идэхэд догь. Амталгаанд давс, перец, карри гээд таны сонголтод үлдээе.