ОХУ-ын ХантыМансийск хотноо болж буй “FIDE World Candidates Tournament” тэмцээн өнд өрлөхөд дөрөвхөн тоглолт үлдлээ. Найман өргийн дараах байдлаар экс-дэлхийн аварга Виши Анандын хамтаар тэмцээнийг хошуучилж явсан Армений гроссмейстер Левон Аронян ес дэх тавилдаа Азербайжаны Шахрияр Мамедьяровт хожигдох нь тэр. Үүнийг Энэтхэгийн их мастер чадмаг ашиглаж “сүүл мушгиж” буй Веселин Топаловыг буулган авснаар гол өрсөлдөгчөөсөө бүтэн оноогоор тасарч чадлаа. Маргааш нь тэд өрсөлдөгч нараа сольж тоглоход хоёул эвийн гэрээ байгуулснаар онооны зөрүү өөрчлөгдсөнгүй.
Энэ хооронд Сергей Карякин, Петер Свидлер нар үсрэлт хийж, Мамедьяровын хамт 5 оноотой III-V байранд бичигдэх болов. Харин өрсөлдөгчдийн тэмцээнд үргэлж бүтэлгүйтдэг Крамник дараалан хоёр хожигдсоноор үндсэндээ аваргын төлөөх тэмцлээс хасагдаж байх шиг байна. Тэрбээр есдүгээр тавилд Карякинд хараар, аравдугаар тойрогт Свидлерт цагаанаар тоглон хожигдсон юм.
I тавил. Андрейкин-Крамник 0.5:0:5, Карякин-Свидлер 0.5:0.5, МамедьяровТопалов 0.5:0.5, Ананд-Аронян 1:0
II тавил. Крамник-Карякин 1:0, СвидлерАндрейкин 1:0, Топалов-Ананд 0.5:0.5, Аронян-Мамедьяров 1:0
III тавил. Андрейкин-Карякин 0.5:0.5, Свидлер-Крамник 0.5:0.5, Топалов-Аронян 0.5:0.5, Мамедьяров-Ананд 0:1
IV тавил. Мамедьяров-Андрейкин 1:0, Карякин-Топалов 0.5:0.5, Аронян-Свидлер 1:0, Ананд-Крамник 0.5:0.5
V тавил. Андрейкин-Ананд 0.5:0.5, Карякин-Мамедьяров 0.5:0.5, СвидлерТопалов 1:0, Крамник-Аронян 0.5:0.5
VI тавил. Аронян-Андрейкин 0.5:0.5, Ананд-Карякин 0.5:0.5, МамедьяровСвидлер 1:0, Топалов-Крамник 1:0
VII тавил. Карякин-Аронян 0:1, СвидлерАнанд 0.5:0.5, Крамник-Мамедьяров 1:0, Андрейкин-Топалов 1:0
VIII тавил. Крамник-Андрейкин 0.5:0.5, Свидлер-Карякин 0:1, Топалов-Мамедьяров 0.5:0.5, Аронян-Ананд 0.5:0.5
IX тавил. Карякин-Крамник 1:0, Андрейкин-Свидлер 0.5:0.5, Ананд-Топалов 1:0, Мамедьяров-Аронян 1:0
X тавил. Карякин-Андрейкин 0.5:0.5, Крамник-Свидлер 0:1, Аронян-Топалов 0.5:0.5, Ананд-Мамедьяров 0.5:0.5
ТЭМЦЭЭНИЙ ЯВЦ
1.Вишиванатан Ананд (Энэтхэг) 6.5
2.Левон Аронян (Армен) 5.5
3.Сергей Карякин (ОХУ) 5
4.Шахрияр Мамедьяров (Азербайжан) 5
5.Петр Свидлер (ОХУ) 5
6.Владимир Крамник (ОХУ) 4.5
7.Дмитрий Андрейкин (ОХУ) 4.5
8.Веселин Топалов (Болгар) 4
А.ЭРДЭНЭБОЛД