.jpg)
.jpg)
УИХ-ын хаврын ээлжит чуулганыг өчигдөр нээлээ. Төрийн ордны гадна, дотногүй улс төр ийнхүү эхлэв. УИХ-ын дарга З.Энхболд уламжлал ёсоор үг хэлж, Төрийн дуулал эгшиглэснээр нээлтийн ёслолын ажиллагаа өндөрлөсөн. Энд нэг их сонин зүйл байсангүй. Сөрөг хүчнийхэн ямар нэг акц хийсэнгүй. Гагцхүү УИХ-д суудалгүй намын төлөөлөл чуулганы нээлтийн ажиллагаанд оролцсон нь онцлог байв. Тэд “Элчин сайд, Консулууд оролцоод байхад яагаад УИХ-д суудалгүй намынхан чуулганы нээлтэд байлцаж болдоггүй юм” хэмээн “барьцаж”, хүсэлтээ гаргасныг УИХ-ын дарга хүлээн авчээ. Удаа дараагийн УИХ-ын сонгуульд хүч үзээд парламентын босгыг алхаж завдааг үй яваа жижиг намынхны чуулганы танхимд түр ч болов “ажиллах” мөрөөдөл нь ийнхүү биелсэн юм. Улс төрийн намуудын дарга нарт өнгөрсөн баасан гаригт дээрх хүсэлтийг нь хүлээн авсан тухайгаа утсаар мэдэгдсэн гэнэ. 13 намд ийм аман урилга илгээсэн ч өчигдөр МУНН, МНН, Хөгжлийн хөтөлбөр нам, Эх орончдын нэгдсэн нам, БНН-аас төлөөлөгч ирсэн аж. БНН-ын дарга Б.Жаргалсайханыг урьсан ч өөр хүн ирсэн учраас оруулах боломжгүй байжээ.
МНН-ын дарга О.Бум-Ялагч энэ талаар “УИХ-ын дарга бидний хүсэлтийг хүлээж авч, улс төрийн амьдралын нэг хэсэг нь гуравдагч хүчнийхэн гэдгийг хүлээн зөвш өөрс өнд баяртай байна. Энэ бол улс төрийн нэг том соёл” гэлээ. Тэд дотроо тун додигор 2008-2012 онд УИХ-ын гишүүн байсан Хамуг Монгол хөдөлмөрийн намын Цэцийн дарга Ц.Шинэбаярт “найзуудынх” нь баяр хөөр зүгээр л хошин шог санагдсан байна. Дөрвөн жил хууль тогтоолцсон түүнд чуулганы нээлтэд оролцох сонин биш нь мэдээж. Тэрбээр “УИХ-д суудалг үй намуудын чуулганы нээлтэд оролцох санал анхнаасаа л шоу байсан шүү дээ. Ийм хошин шогийн ажиллагаанд манай нам оролцохгүй. Чуулганы нээлтийн үеэр өмнө нь сөрөг хүчний бүлгээс үг хэлдэг байсан. Одоо тэгэхээ больчихсон юм байна. Монголд ер нь сөрөг хүчин гэж байгаа юм уу” гэв. Тэгвэл бусад нам, иргэдэд үгүйлэгдээд байгаа сөрөг хүчнийхэн нь чуулганы танхимд биш, гудамжнаас улс төр хийхийг илүүд үзэв бололтой.
ЖАГСААЛГҮЙ БОЛ ЧУУЛГАН БИШ
Бараг ийм жишиг манай улс төрд тогтжээ. Иргэний хөдөлгөөнийх өн, хэн нэгэн “тэмцэгч” гудамжнаа жагсаж, эрх баригчдыг шүүмжлэн буруушаахг үй л юм бол хаврын чуулганы нээлт иргэдэд хүртэл нэг л сонирхолгүй санагдах болтлоо хэвшчихсэн байна. Төрийн ордонд УИХ-ын хаврын чуулганыг нээж, З.Энхболд дарга үг хэлж байх зуур гадна нь иргэний хөдөлгөөнийх өн жагсаж, уриа шаардлагаа танилцуулж байв. Жагсаалд 109 байгууллагыг төлөөлсөн 300 орчим хүн оролцсон гэнэ. Жагсагчдын шаардлага үндсэндээ дөрвөн зүйлд чиглэжээ. Юуны өмнө УИХ-ын гиш үүн сайд хийдэг жишгийг халахыг шаардсан. Энэ шаардлага нь ирэх пүрэв гаригт МАН-аас зохион байгуулах жагсаалын агуулгатай давхацсан учраас зарим сайтад “Энэ арга хэмжээнд сөрөг хүчин оролцсон” гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Гэхдээ МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас энэ мэдээллийг үгүйсгэв. Жагсагчдын хоёр дахь шаардлага уран олборлохын эсрэг ханджээ.
Мөн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг өмгөөлж буйгаа мэдэгдсэн. “Эх орноо худалдагчид нь хууль тогтоогоод сууж байхад улсаа аврахын төл өө тэмцсэн нь 22 жилийн ял аваад шоронд хатаж байна. Шударга ёс хаана байна” гэсэн лоозонг жагсагчид барьсан байв. Түүнчлэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн энэ жагсаалд нэгджээ. Тэд нөхөн олговрыг нэмэх зэрэг нийгмийн чанартай шаардлага тавьсан юм. Хаврын жагсаалыг эхлүүлэгчид тус бүртээ өөр өөр зорилготой байсан нь энэ. Цагдаагийнхан бэлэн байдалд байсан ч харьцангуй тайван жагсаал болж өндөрлөсөн. Гэхдээ энэ бол жагсагчдын ердөө эхлэл байв. Энэ долоо хоногт жагсаалын “буухиа”-г МАН-ынхан үргэлжлүүлнэ. Дараагийн долоо хоногт Г.Уянга гишүүн тэмцэгчийн ажлаа эргэн сануулахаа өчигдөр бас мэдэгдээд авсан.
ХАВРЫН УЛС ТӨРИЙН АНХНЫ “БАЙ” НЬ Х.ТЭМҮҮЖИН БОЛОВ
Шинэчлэлийн Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлыг Төрийн тэргүүн хөндөж, сөрөг хүчнийхний зүгээс эдийн засгийн хямрал үүссэний хариуг Н.Алтанхуягаас нэхэх нь тодорхой байдалтайгаар хаврын чуулгантай золгосон. Чуулганы завсарлагааны хугацаанд Уул уурхайн сайд Д.Ганхуягийг хэвлэлээр дамжуулан бараг л огцруулчихсан. Тиймээс ч огцруулах тухай тогтоолыг гардан авах эхний хүн нь тэр байсан бол олон нийт гайхахг үй байлаа. Гэтэл хаврын улс төрийн синдромыг сөрөг хүчнээс биш, олонхийг бүрдүүлэгч намын нэг МАХН-ын гишүүн О.Баасанхүү эхлүүлчихэв. Тэрбээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай тогтоолын төслийг өчигдөр УИХын даргад өргөн барилаа. Ингээд МАН-ынхан хүртэл “Хамгийн сайн ажиллаж байгаа” хэмээн үздэг Х.Тэмүүжин сайд хаврын улс төрийн синдромын хамгийн анхны “бай” болж орхив. Хуулийн дагуу ажлын долоо хоногт багтаан Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэж, чуулганаар шийдвэрлэнэ. Шинэчлэлийн Засгийн газрын гишүүдээс “шүд сугалах” ажиллагаа ийнхүү эхэлж буй бололтой. МАН-ынхны зүгээс энэ улс төрийг үргэлжлүүлэх биз ээ. Харин тогтоол гардаж авах дараагийн сайд хэн байх бол.
ЗАВГҮЙ АЖИЛЛА, ГИШҮҮД ЭЭ
Улс төрийн амьдрал нэг иймэрхүү “хийрхэл” дүүрэн эхэлж байна. Дор дороо өөр ашиг сонирхол агуулсан улс төрийн симфони ийнх үү эгшиглэж эхлэв. Сайд огцруулах эсэх асуудлыг нэгэнт гиш үүд бүрэн эрхийнхээ хүрээнд өргөн барьсан учир хуулийн хугацаанд нь хэлэлцэх учиртай. Гэхдээ сандал, суудал тойрсон маргаанаас гадна энэ хаврын чуулганаар хэлэлцэн шийдэх олон чухал асуудал бий. Сонгуулийн нэгдсэн, Улс төрийн намуудын, Үндсэн хуулийн, Газрын тухай, Шилэн дансны тухай хуулийн, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлах ёстой. Эдийн засгийн хүндрэлийг шийдэх зөв бодлого тодорхойлох нь шинэчлэлийн Засгийн газрын уснаас хуурай гарах зам нь болно. Хоосон хийрхэл, синдромд автахаас илүү үндсэн ажилдаа төвлөрч, хийгүй хууль батлахдаа анхаарч, завгүй ажиллаарай, гишүүд ээ.