УИХ-ын дарга З.Энхболдод Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив. Хуулийн төсөлд Мөрдөх алба нь Авлигатай тэмцэх газрын ажилтан, албан хаагчдын үйлдсэн хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт болон бусад 54 төрлийн гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулахаар тусгажээ.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү Х.Тэмүүжин сайдыг огцруулах хүсэлтийг УИХ-ын даргад албан ёсоор уламжиллаа. Тэрбээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүйн дээр Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр огцруулахыг шаарджээ. Мөн энэ өдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өглөө. Үүнд “Оюутолгой” төсөл болон ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээхэд чиглэгдсэн хуулийн төс өл боловсруулж, энэ чуулганаар батлуулах зэрэг асуудал тусгажээ.