МАН-ын бүлгийн гишүүд хэд хэдэн асуудлаар байр сууриа нэгтгэжээ. Сөрөг хүчний зүгээс улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх чиглэлд Засгийн газар дорвитой ажил хийхгүй явж ирсний улмаас хямралд хүргэлээ хэмээн мэдэгдлээ. Үүнээс гадна засаглалын хямрал нүүрлэсэн гэж “давхар дээл”-тэй сайд нарыг буруутгав. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийг хямралд хүргэсэн Засгийн газарт хариуцлага тооцох цаг болсон гэдгийг тус бүлгийн дарга С.Бямбацогт онцолсон. Ингэхдээ эхний ээлжинд “давхар дээл”-ийг нь тайлуулах асуудлаар шахаж, шаардана гэв. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн чуулганаар хэлэлцэх үеэр АН-ын бүлгээс завсарлага авч, одоо болтол хугацаагүй үргэлжилж буйг хаврын чуулганы эхэнд үргэлжлүүлэн хэлэлцэж, шийдвэрлэх ёстой гэдэгт МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн байна.
Уг асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгаа 17 сайдыг Ашиг сонирхлын тухай хуулийн дагуу санал өгөх эрхгүй гэж тус бүлгээс үзэв. Тиймээс Ашиг сонирхлын тухай хуулийн зүйл, заалтыг сануулсан захидал, сануулга илгээхээр болжээ. Мөн “давхар дээл”-ийг дан болгох хуулийн төслийг энэ оны долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна. Мөн төсөв авлигажсан эсэхийг аудит баталж чадсангүй гэж МАНын бүлгийнхэн дүгнэжээ. Өчигдрийн хуралдаанд 2014 оны улсын төсөвт “0” дүнтэй тусгагдсан 243 төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг нарийвчлан тогтоосон талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг авч хэлэлцсэн юм. Дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад гишүүдийн асуултад хариулсан байна.
Монгол Улсын ерөнхий аудитор төсөв авлигажсан эсэх, 243 объектын хэдийнх нь төсөвт өртөг хэтэрснийг тодорхой хариулааг үйн дээр үүнийг нотолж чадааг үй, нотлох боломжгүй гэж хүлээн зөвшөөрсөн тул ийн дүгнэсэн гэж байлаа. Иймээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “авлигажсан төс өв” гэдэг үгээ буцаах, эдгээр объект авлигажсан эсэхийг Авлигатай тэмцэх газраар шалгуулахыг шаардлаа. Төсвийн тодотголын асуудлыг Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг хариуцан ажиллах юм байна.