Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу “Давхар дээлийг дан болгох” хуулийн төслүүдийг өнөөдөр хэлэлцэнэ. МАН-ын бүлгээс уг хуулиудын талаарх санал хураалтад өдгөө Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүний албыг давхар хашиж байгаа хүмүүс оролцохгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа УИХ-ын дарга З.Энхболд болон эрхэм гишүүдэд хандан мэдэгдсэн билээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар уг нөхцөл байдлын талаар Засгийн газрын гишүүний албыг давхар хашдаг УИХ-ын гишүүн нь бичгээр тайлбар өгөх эрхтэй гэсэн хариу өгчээ.
Харин УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “... хуулиудыг мөрдөх хугацаатай холбогдох санал хураалтад оролцохгүй” гэдгээ албан бичгээр мэдэгдсэн байна
Б.БЯМБА