Шатрын УАШТ Говь-Алтай аймагт үргэлжилж байна. Алтай нутгийнхан нэрт шатарчин олонтой. Самдангийн Очирхүү, Цэнджавын Довдон нар санаачлан шатрын сургуулийг тэнд байгуулж байв. Олон улсын мастер Т.Үйтүмэн, Ц.Лхагвасүрэн, ФИДЕ мастер Ш.Батцэнгэл, спортын мастер Т.Төгөлдөр, Х.Оросоо, М.Баасанжав, Н.Энхнасан сүүлийн үеийн их мастер Д.Шаравдорж нарыг нэрлэхэд хангалттай. . Хоёр жилд нэг удаа болдог шатрын хамгийн том наадам болох дэлхийн шатрын олимпиад энэ намар Норвегийн Тромсо хотноо болно.
Улсын аваргын эхний таван байрт шалгарсан тамирчид Норвегийг зорих эрхээ өвөртлөх юм. Монголын шатарчдын дотроос УАШТ-д хамгийн олон оролцож байгаа нь их мастер Базарын Хатанбаатар (23) юм. Их мастер маань сүүлийн гурван жилийн УАШТ-д хангалттай тоглохгүй байгаа. Харин 2013 оны сүүлээр зохиогдсон олон улсын хоёр ч томоохон тэмцээнд өндөр амжилт гаргасан. Анхны ихэр их мастерын нэг болох Дашзэвэгийн Шаравдоржийн хувьд сүүлийн гурван жилд хоёр мөнгөн медаль хүртээд байгаа нь авьяас тэтгэвэрт гардаггүйн жишээ. Эхний өргүүдийг ажихад нутагтаа болж буй тэмцээнд тэр тийм ч амжилттай тоглохгүй бололтой. Залуу их мастер Цэгмэдийн Батчулуун энэ жил 13 дахь удаагаа УАШТ-д оролцож байна. 2006 онд түрүүлснээсээ хойш ахиж түрүүлээгүй билээ. Тиймээс "Хошой аварга" болох, мөн "Олимпийн шигшээ"-гийн нэгдүгээр ширээнд суух хүсэлтэй нь мэдээж. Отгон их мастер Баярсайханы Гүндаваа сүүлийн зургаан жилд дөрвөн түрүү хүртсэн сүрдэм амжилттай шатарчин. Тав дахь түрүүгээ хүртэж дээд амжилтын гуравдугаарт эрэмбэлэгдэх зорилготой байгаа болов уу.
Эрэгтэйчүүдийн олон улсын мастер Батхуягийн Мөнгөнтуулын хувьд энэ жил эрчүүдтэй дөрөвдэх удаагаа хүч үзэж буй. Өнгөрсөн жил тэрбээр дөрөвт орсон юм. Олон улсын мастер Намхайн Баттулга 11 дэх, Гомбосүрэнгийн Мөнхгал найм дахь удаагаа өрсөлдөж байна. Н.Баттулга 2010 онд түрүүлсэн, Г.Мөнхгал анхны медалиа хүртэх зорилготой байгаа болов уу. Том цолтнуудын хувьд ширүүхэн өрсөлдөөн гаргаж, эцсийн өрөг хүртэл хүчээ зөв хуваарилж, хэн сайн нягтарсан нь өндөр амжилт гаргах биз ээ. Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны мастер Мягмарсүрэнгийн Гүнбаяр 12 дахь удаагаа оролцож байгаа. Тэрбээр өнгөрсөн жилийн УАШТ-ий хүрэл медаль хүртсэн төдийгүй, Олон улсын мастерын анхны баллаа авсан билээ. Цол нэгт Уртнасангийн Насанжаргал тав дахиа, Дүүрэнбаярын Эрхэмбаяр 10 дахиа оюунаа өрсөлдүүлж буй. Спортын мастер Оргойн Батзориг арав гаруй жилийн дараа 13 дахь удаагаа оролцох эрх хүртсэн ч, тусгай шалтгаанааар өнжсөн тул түүний оронд ФМ.З.Бямбаа тоглож байна. Спортын дэд мастер Болдбаатарын Өлзийбаяр хоёр, шинэхэн ФИДЕ мастер Энхбаатарын Энхнар, спортын дэд мастер Үүрцайхын Агьбилэг нар анх удаа оролцож буй нь энэ.
Сүүлийн долоон тамирчны тухайд хоорондоо хэрхэн тоглох, том цолтнуудаас ахиухан оноо салгаж чадсан нь дээгүүр байр эзлэх байх. Гэхдээ бөмбөг бөөрөнхий гэдэг шиг шатар боломжоор үргэлж баялаг байдаг. Эмэгтэйчүүдийн тухайд олон улсын мастер Баянмөнхийн Анхчимэг 18 дахиа оролцсоноор дээд амжилтад дөхсөөр. Түүний өмнө 19 удаа оролцсон спортын мастер Гэндэнжамцын Баярмаа бий. ФИДЕ мастер Сэнгэравдангийн Отгонжаргалын оронд залуу мастер Хулан тоглож байна. Улсын гурван удаагийн аварга Ууганбаярын Лхамсүрэн 11, Цэгмэдийн Мөнхчулуун 12, Баярсайханы Янжинлхам гуравдахиа хүч сорино.Эхний өргүүдийн байдлаар Б.Анхчимэг, У.Лхамсүрэн, Б.Баярмаа, Ц.Мөнхчулуун нарын шатарчид төгсгөл өрг үүддээ нягт нямбай тоглосон нь түр үүлэх болов уу. Өнөөдөр шатарчид тэмцээний үеэр хоёр дахиа амарна. Тэгээд сүүлчийн дөрвөн өрөгт өрсөлдсөний эцэст медальтнууд тодорно.
V өрөг:
Эрэгтэй:
У.Насанжаргал-Н. Баттулга 0-1,
З. Бямбаа-Б.Гүндаваа 0,5-0,5
Д.Эрхэмбаяр-Ү.Агьбилэг 0-1,
Б. Мөнгөнтуул-Д. Шаравдорж 0,5-0,5
Б.Хатанбаатар-Б. Өлзийбаяр 0,5-0,5,
Ц.Батчулуун-Гүнбаяр 0,5-0,5
Мөнхгал-Энхнар 0,5-0,5
Эмэгтэй:
У.Лхамсүрэн-Б. Янжинлхам 1-0
Ц.Мөнхчулуун-Э.Хулан 1-0
Б.Баярмаа-Б.Анхчимэг 0,5-0,5
С.Сарантунгалаг-Ө.Нямтуяа 1-0
Б.Ану –Я.Батзаяа 1-0
Ү.Үүрийнтуяа –С.Жаргалмаа 1-0
VI өрөг:
Эрэгтэй:
Н.Батулга-Э.Энхнар 1-0
М.Гүнбаяр –Г.Мөнхгал 1-0
Б.Өлзийбаяр -Ц.Батчулуун 0-1
Д.Шаравдорж –Б.Хатанбаатар 0,5-0,5
Д.Эрхэмбаяр –Б.Мөнгөнтуул 1-0
Б.Гүндаваа –Ү.Агьбилэг 0-1
У.Насанжарггал –З.Бямбаа 1-0
Эмэгтэй:
Б.Анхчимэг-С.Жаргалмаа 1-0
Я.Батзаяа-Ү.Үүрийнтуяа 0,5-0,5
Ө.Нямтуяа – Б.Ану 0-1
У.Лхамсүрэн-С.Сарантунгалаг 0,5-0,5
Э.Хулан - Б.Янжинлхам 0-1
Б.Баярмаа-Ц.Мөнхчулуун 1-0
VII өрөг
Эрэгтэй:
З.Бямбаа-Н.Баттулга 1-0
Ү.Агьбилэг -У.Насанжаргал 1 - 0
Б.Мөнгөнтуул- Б.Гүндаваа 0,5-0,5
Б.Хатанбаатар-Д.Эрхэмбаяр 1-0
Ц.Батчулуун-Д.Шаравдорж 1-0
Г.Мөнхгал-Б.Өлзийбаяр 1-0
Э.Энхнар-М,Гүнбаяр 0,5- 0,5
Эмэгтэй:
Ц.Мөнхчулуун-Б.Анхчимэг 0 -1
Б.Янжинлхам - Б.Баярмаа 0 -1
С.Сарантунгалаг -Э.Хулан -0 - 1
Б.Ану – У.Лхамсүрэн 0 – 1
Ү.Үүрийнтуяа-Ө.Нямтуяа 0 -1
С.Жаргалмаа –Я.Батзаяа 0 -1
VIII өрөг
Эрэгтэй:
Н.Баттулга - М.Гүнбаяр 0,5-0,5
Б.Өлзийбаяр - Э.Энхнар 0-1
Шаравдорж-Г.Мөнхгал 0,5-0,5
Д.Эрхэмбаяр - Ц.Батчулуун 0-1
Б.Гүндаваа - Б.Хатанбаатар 0,5-0,5
У.Насанжаргал - Б.Мөнгөнтуул 0,5-0,5
З.Бямбаа-Ү.Агьбилэг 1-0
Эмэгтэй:
Б.Анхчимэг - Я.Батзаяа 1-0
Ө.Нямтуяа - С.Жаргалмаа 1-0
У.Лхамсүрэн - Ү.Үүрийнтуяа 1-0
Э.Хулан - ФМЭ Б.Ану 1-0
Б.Баярмаа - СМЭ С.Сарантунгалаг 0-1
Мөнхчулуун - Б.Янжинлхам 1-0
IX тойргийн дүн
Эрэгтэй:
Ү.Агьбилэг - Н.Баттулга 0-1
Б.Мөнгөнтуул-З.Бямбаа 1-0
Б.Хатанбаатар - У.Насанжаргал 1-0
Ц.Батчулуун - Б.Гүндаваа 0,5-0,5
Г.Мөнхгал - Д.Эрхэмбаяр 1-0
Э.Энхнар - ИМ Д.Шаравдорж 0,5-0,5
М.Гүнбаяр - Б.Өлзийбаяр 1-0
Эмэгтэй:
Б.Янжинлхам-Б.Анхчимэг 0-1
С.Сарантунгалаг - Ц.Мөнхчулуун 0-1
Б.Ану-Б.Баярмаа 0-1
Ү.Үүрийнтуяа - Э.Хулан 0-1
С.Жаргалмаа-У.Лхамсүрэн 0-1
Я.Батзаяа-Ө.Нямтуяа 0,5-0,5
Есөн тойргийн дараах байдлаар
Эрэгтэй:
1. ОУМ Н.Баттулга 6,5. 2. ИМ Ц.Батчулуун 6.О. 3. ФМ М.Гүнбаяр 5,5 4. ИМ Б.Хатанбаатар 5,5 . 5. ОУМ Б.Мөнгөнтуул 5,О. 6. ИМ Б.Гүндаваа 5,О 7. ФМ З.Бямбаа 5,О. 8. ФМ Г.Мөнхгал 5,О. 9. ФМ Э.Энхнар 4,О,10. ДМ Ү.Агьбилэг 4,О. 11. ИМ Д.Шаравдорж 3,5.12. ДМ Б.Өлзийбаяр 3,О.13. ФМ Д.Эрхэмбаяр 2,5.14. ФМ У.Насанжаргал 2,5
Эмэгтэй:
1. СМЭ Б.Баярмаа 7,О. 2. ФМЭ У.Лхамсүрэн 7,О. 3. ОУМЭ Б.Анхчимэг 6,5 4. СМЭ Э.Хулан 4,5. 5. СМЭ Ө.Нямтуяа 4,5. 6. ФМЭ Ц.Мөнхчулуун 4,5. 7. ДМЭ Ү.Үүрийнтуяа 4,5. 8. СМЭ С.Сарантунгалаг 4 9. ФМЭ Б.Ану 4,О.10. СМЭ Я.Батзаяа 3,О. 11. ДМЭ С.Жаргалмаа 3,О. 12. ФМЭ Б.Янжинлхам 1,5
Д.ГЭНЭЭ