Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд шатрын эрэгтэйчүүдийн 54, эмэгтэйчүүдийн 46 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 шатарчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөн юм. Тэмцээний талаар “ТЦ” өмнөх дугаарууддаа мэдээлсэн билээ. Өнгөрсөн өдрүүдэд эрэгтэй шатарчид төгсгөлийн дөрөв, эмэгтэйчүүд хоёр өрөг тоглосноор улсын аваргын медальтнууд тодорлоо. Төгсгөлийн тойргуудын тоймыг сонирхуулъя.
.jpg)
X тойрог
Эрэгтэйчүүд:
Н.Баттулга-Б.Өлзийбаяр 1:0
У.Насанжаргал-Ц.Батчулуун 0:1
Д.Шаравдорж-М.Гүнбаяр 1:0
З.Бямбаа-Б.Хатанбаатар 0:1
Ү.Агьбилэг-Б.Мөнгөнтуул 0:1
Б.Гүндаваа-Г.Мөнхгал 0,5:0,5
Д.Эрхэмбаяр-Э.Энхнар 0:1
Эмэгтэйчүүд:
Б.Анхчимэг-Ө.Нямтуяа 0:1
У.Лхамсүрэн-Я.Батзаяа 1:0
Э.Хулан-С.Жаргалмаа 0.5:0.5
Б.Баярмаа-Ү.Үүрийнтуяа 1:0
Ц.Мөнхчулуун-Б.Ану 0.5:0.5
Б.Янжинлхам-С.Сарантунгалаг 0:1
XI тойрог:
Эрэгтэйчүүд:
Б.Мөнгөнтуул-Н.Баттулга 0.5:0.5
Б.Хатанбаатар-Ү.Агьбилэг 1:0
Ц.Батчулуун -З.Бямбаа 1:0
Г.Мөнхгал-У.Насанжаргал 1:0
Э.Энхнар-Б.Гүндаваа 0:1
М.Гүнбаяр-Д.Эрхэмбаяр 1:0
Б.Өлзийбаяр-Д.Шаравдорж 0:1
Эмэгтэйчүүд:
С.Сарантунгалаг-Б.Анхчимэг 0:1
Б.Ану-Б.Янжинлхам 1:0
Ү.Үүрийнтуяа-Ц.Мөнхчулуун 0:1
С.Жаргалмаа-Б.Баярмаа 0:1
Я.Батзаяа-Э.Хулан 0:1
Ө.Нямтуяа-У.Лхамсүрэн 0:1
XII тойрог
Эрэгтэйчүүд:
Н.Баттулга -Д.Шаравдорж 0:1
Д.Эрхэмбаяр-Б.Өлзийбаяр 1:0
Б.Гүндаваа-М.Гүнбаяр 1:0
У.Насанжаргал-Э.Энхнар 0.5:0.5
З.Бямбаа-Г.Мөнхгал 0:1
Ү.Агьбилэг-Ц.Батчулуун 0:1
Б.Мөнгөнтуул-Б.Хатанбаатар 0:1
XIII тойрог
Эрэгтэйчүүд:
Ц.Батчулуун-Б.Мөнгөнтуул 0.5:0.5
Б.Хатанбаатар-Н.Баттулга 0.5:0.5
Б.Өлзийбаяр-Б.Гүндаваа 0:1
Г.Мөнхгал-Ү.Агьбилэг 0.5:0.5
Д.Шаравдорж-Д.Эрхэмбаяр 1:0
Э.Энхнар-З.Бямбаа 0.5:0.5
М.Гүнбаяр-У.Насанжаргал 0:1
Ийнхүү 2014 оны улсын аваргыг тодруулах тэмцээн өндөрлөхөд эрэгтэйчүүдээс Баянхонгор аймаг, “Алдар” спорт хороо, “Зууны шатар” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Ц.Батчулуун 9.5 оноогоор тэргүүлж, хоёр дахь удаагаа улсад аваргаллаа. Тэрбээр 2006 онд анх улсын аваргын алдрыг хүртэж байсан юм. Завхан аймаг, Баянгол дүүргийн тамирчин, Их мастер Б.Хатанбаатар 9.0 оноогоор мөнгөн медалийн эзэн болов. Түүний хувьд улсын аваргын тав дахь мөнгөн медаль нь. Тэрбээр улсын аваргаас хүртсэн медалийнхаа тоогоор ахмад шатарчин, ФИДЕ мастер Ж.Лхагваагийн (6 алт, 3 мөнгө, 6 хүрэл) амжилттай зэрэгцэж байгаа ч чанарын хувьд илүү гарч, Монголынхоо шатарчдыг тэргүүлэх боллоо. Б.Хатанбаатар улсын аваргын дэвжээнээс нийтдээ 6 алт, 5 мөнгө, 2 хүрэл, нийт 15 медалийн эзэн болоод байна. “Хангарьд” спорт клубийн тамирчин, Олон улсын мастер Н.Баттулга нар 8.5 оноогоор хүрэл медалийн эзэн болов.
Н.Баттулгын хувьд өмнө нь улсын аваргын алдрыг хүртэж байсан удаатай. Шагналт дөрөвдүгээр байрыг Өвөрхангай аймаг, “Шунхлай” групп, үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Б.Гүндаваа 8.5 оноогоор эзэлсэн бол тавдугаар байрт Өвөрхангай аймгийн тамирчин, Олон улсын мастер Г.Мөнхгал 8 оноогоор шалгарав.
Эдгээр тамирчид энэ оны наймдугаар сарын 1-14-нд Норвегийн Тромсо хотноо зохиогдох Дэлхийн шатрын ээлжит 41-р олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх хүртсэн байна. Эмэгтэйчүүдээс Ховд аймаг, Төрийн банк, “Нью прогресс” группийн тамирчин, спортын мастер Б.Баярмаа 9.0 оноогоор улсын аваргад анх удаагаа түрүүлж, Говь-Алтай аймаг, “Хан Алтай” клубийн тамирчин, ФИДЕ мастер У.Лхамсүрэн мөн 9.0 оноогоор мөнгөн медаль, Архангай аймаг, “Мобиком” корпорацийн тамирчин, Олон улсын мастер Б.Анхчимэг 7.5 оноогоор хүрэл медаль хүртлээ. ФИДЕ мастер Ц.Мөнхчулуун (тэрбээр Их мастер Ц.Батчулууны төрсөн дүү юм), спортын мастер Э.Хулан нар адил 6.0 оноогоор шагналт дөрөв, тавдугаар байрыг эзэллээ. Медальт шатарчид Их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нарын хамтаар Монголынхоо эмэгтэйчүүдийн шигшээ багийг бүрдүүлж, Дэлхийн шатрын олимпиадад оролцоно.
Д.ГЭНЭЭ