Энэ сарын 9-21-ний өдрүүдэд ОХУ-ын Ханты-Мансийскт явагдаж буй эмэгтэйчүүдийн “Том цом”-ын цувралын дөрөвдэх тэмцээний 6 тавилын дараа ИМ Хоу Ифань (БНХАУ,2618) 5 оноогоор хошуучилж ИМ А.Музычук (Словени,2560) 4, ЭИМ О.Гиря (ОХУ,2450), ИМ А.Костенюк (ОХУ,2527) 3.5, ИМ Жао Сюэ (БНХАУ,2552), ИМ Е.Лагно (Украин,2543), ИМ А.Степанова (Болгар, 2489), А.Ушенина (Украин,2501) нар 3, ИМ Н.Дагнизде (Гурж,2550), ЭИМ Н.Муминова (Узбекстан,2321) 2.5, ИМ Т.Косинцева (ОХУ,2496) 2 оноотой явж байна.
Тус тэмцээнд чансаагаар 11-д эрэмблэгдсэн манай ЭИМ Т.Батчимэг (2340) зиндаа дээгүүр Хоу Ифань, А.Музычук, А.Костенюк, Н.Дагнизде нарт дийлдэн Т.Косинцева, Е.Лагно хоёртой тэнцээд байна.
Шатрын комбинацийн шидэлт болон халхлалтын санааг хэрэглэн ялалт байгуулж нүүсэн дэлхийн аваргын харьцангуй богино өргийг сонирхоно уу.

Л.ТОГООХҮҮ