УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч буйгаа өчигдөр мэдэгдсэн байна. Тус эвслийн Бүлэг өчигдөр хуралдаж, гишүүнийхээ энэ гэнэтийн шийдвэрийг сонсчээ. “Шударга ёс” эвслийн бүлэг өөрийн зорилгогүй болж, УИХ дахь бусад намын Бүлэгтэй зөвшилцөх нэрээр тохиролцоо хийх болсон нь түүнд таалагдаагүй гэнэ.
“Шударга ёс” гэсэн нэртэй атлаа шударга бус зүйлд бусадтай хүч хавсрах болсныг нь гишүүн нэлээд дээрээс шүүмжилж байсан ч үр дүн гараагүй учраас ийм шийдвэрт хүрсэн бололтой. Тэрбээр УИХ дахь Бүлгээсээ гарсан ч МҮАН-ын гишүүн хэвээр байна. Мөн “сул” гишүүн болж буй юм. “Шударга ёс” бүлгээс гарсан учраас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын албан тушаалыг Бүлэг түүнээс буцаан “авах” эсэх нь одоохондоо тодорхойгүй байна.
Өмнө нь 2008- 2012 оны УИХ-д Ц.Даваасүрэн МАН-ын бүлгээсээ гарч, сул гишүүн болж байсан түүх бий билээ.
С.УУЛ